ДУУЛАЛ 99

Бурханы ариуныг магтахуй

99 1 ЭЗЭН захирдаг.
Ард түмэн чичрэгтүн!
Тэрээр херубуудын дээр заларна.
Газар дэлхий ганхагтун!
2 ЭЗЭН Сионд аугаа бөгөөд
Бүх ард түмний дээр

 өргөмжлөгдсөн.
3 Таны аугаа, сүрдмээр нэрийг
Тэд магтан дуулаг.
Тэр ариун.
4 Хүч чадлын Хаан,
Шударгыг хайрлагч Та
Чигч шударгыг батжуулсан.
Та Иаковт шүүлт ба

 зөвт байдлыг гүйцэлдүүлсэн.
5 Бидний Бурхан ЭЗЭНийг

 өргөмжилж,
Түүний хөлийн гишгүүрийн өмнө

 мөргөгтүн!
Тэр ариун.
6 Мосе, Аарон нар Түүний

 тахилч нарын дунд,
Мөн Самуел Түүний

 нэрийг дуудагчдын дунд

 байсан.
Тэд ЭЗЭНийг дуудсанд
Тэрээр тэдэнд хариулсан.
7 Тэр тэдэнд

 үүлэн багананаас айлдсан
Тэд Түүний өгсөн гэрчлэл ба

 зарлигийг сахин биелүүлсэн.
8 Бидний Бурхан ЭЗЭН,
Та тэдэнд хариулсан.
Та тэднийг уучилдаг Бурхан,
Мөн тэдний үйлдэлд

 өшөө авагч байсан.
9 Бидний Бурхан ЭЗЭНийг
өргөмжилж,
Түүний ариун ууланд мөргөгтүн!
Учир нь Бурхан ЭЗЭН маань

 ариун.