ДУУЛАЛ 130

Тэнгэрлэг авралыг хүлээхүй
Өгсөх дуу.

130 1 Аяа, ЭЗЭН, би гүнээс
Тан уруу хашхирна!
2 Эзэн, дуу хоолойг минь сонсооч!
Миний гуйлтын дуунд
Чихээ зөөлөн байлгаач!
3 ЭЗЭН, хэрэв Та хилэнцийг тооцвоос,
Аяа, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож

 чадах вэ?
4 Харин Танаас эмээхийн тулд
Уучлал нь Танд байдаг билээ.
5 Би ЭЗЭНийг хүлээдэг,
Сэтгэл минь ч хүлээдэг бөгөөд
Үгэнд нь би найддаг билээ.
6 Манаач хүн өглөө болохыг

 хүлээхээс ч илүүгээр
Сэтгэл минь ЭЗЭНийг хүлээнэм,
Манаач хүн өглөөг хүлээхээс ч

 илүүгээр.
7 Израиль аа, ЭЗЭНд найдагтун!
Учир нь ЭЗЭНд хайр энэрэл хийгээд
Арвин золилт буй.
8 Тэрээр Израилийг
Бүх хилэнцээс нь золино.