ДУУЛАЛ 52

Хуурмаг нь шийтгүүлнэ
Удирдаачид. Едом хүн Доег “Давид

Ахимелехийн гэрт ирсэн” гэж Саулд

мэдэгдэх үеийн Давидын маскил.

52 1 Хүчирхэг нэгэн ээ, чи
Ёрын муугаар юунд бахархана вэ?
Энэрэл хайрын Бурхан

 бүхэл өдөржин тэслээ.
2 Хуурмагийг үйлдэгч ээ хэл чинь
Сүйрлийг үйлдэх нь

 хурц тонгорог мэт ажээ.
3 Чи сайнаас илүүгээр мууд

 дурлана.
Зөвийг ярихаасаа илүүгээр худал

 хэлнэ.                                                                                              Села
4 Зальт хэл ээ,
Чи хөнөөлт үг бүрийг

 хайрлаж байна.
5 Тиймээс Бурхан чамайг

 үүрд сөнөөнө
Тэр чамайг барьж аван
Майхнаас чинь чирэн гаргаж,
Амьдын газраас чамайг

 үндсээр нь суга татна.                                                            Села
6 Зөв шударга хүн хараад эмээж,
Түүнийг тохуурхан инээхдээ
7 “Харагтун, Бурханыг

 хүчит цайзаа болгоогүй,
Харин баялгийнхаа элбэгт итгэж,
Хорлол дотроо батажсан хүн”

 гэх болно.
8 Харин би Бурханы өргөөнд
Ногоон чидун мод мэт
Би Бурханы хайр энэрэлд
Өнө мөнхөд итгэнэм.
9 Та үйлдсэн учраас би
Танд өнө мөнхөд талархана.
Таны нэр сайн учир
Бишрэлтнүүдийн тань өмнө би
Түүнийг найдан хүлээнэ.