ДУУЛАЛ 140

Дайснуудаас чөлөөлөгдөхийн төлөө
Удирдаачид: Давидын дуулал.

140 1 Аяа ЭЗЭН, намайг

 буруу муу хүмүүсээс авраач.
Намайг хүчирхийлэгчдээс

 хамгаалаач.
2 Тэд зүрхэндээ

 ёрын зүйлсийг сэддэг.
Тэд үргэлж дайн өдөөдөг.
3 Тэд могой шиг хэлээ билүүддэг.
Тэдний уруул дор

 могойн хор байдаг.                 Села
4 Аяа ЭЗЭН, намайг

 буруутын гараас хамгаалаач.
Алхмуудыг минь

 хөмрүүлэхээр сэдсэн
Хүчирхийлэгчдээс намайг

 хамгаалаач.
5 Бардам хүмүүс надад

 урхи болоод олснууд нуужээ.
Тэд замын хажуугаар тор татжээ.
Тэд надад занганууд тавьжээ.

                                                                     Села
6 Би ЭЗЭНд “Та миний Бурхан.
Аяа ЭЗЭН, миний гуйх дуунд чих

 тавиач” гэв.
7 Миний авралын хүч

 Эзэн БУРХАН,
Тулалдааны өдөр Та толгойг минь
бүтээн хамгаалжээ.
8 Аяа ЭЗЭН,
буруутын хүслийг бүү соёрхооч!
Бузар төлөвлөгөөг нь бүү тэтгээч!
Тэд өөрсдийгөө өргөмжлөх вий.

                                                                        Села
9 Намайг тойрон байгчдын

 тэргүүнүүдийн хувьд,
Уруулынх нь хор хөнөөл
Өөрсдийг нь нөмрөг.
10 Шатаж буй нүүрс унаг,
тэдэн дээр унах болтугай.
Тэд гал уруу, гарч чадахааргүй
гүн нүхэнд түлхүүлэн унах

 болтугай.
11 Гүжирдэгч хүн

 нутагт бүү суурьшиг.
Хүчирхийлэгч хүнийг

 гай зовлон мөшгөн хөнөөг.
12 ЭЗЭН зовогчийн хэргийг хийгээд
Ядуугийн төлөөх шударга ёсыг
Гүйцэлдүүлнэ гэдгийг би мэднэ.
13 Тийм ээ, зөвтүүд
Таны нэрд талархана.
Чигч шударга хүмүүс
Таны оршихуйд амьдарна.