ДУУЛАЛ 6

Үхлүүт өвчнөөс эдгэхийн

төлөө залбирал
Удирдаачид. Давидын дуулал, чавхдаст

хөгжимд.

Шеминитийн дагуу.

6 1 ЭЗЭН, уураараа намайг

бүү зэмлээч.
Хилэнгээрээ намайг

бүү гэсгээгээч.
2 Сул доройгийн минь учир
ЭЗЭН, намайг өршөөгөөч.
Яс минь янгинахын учир
ЭЗЭН, намайг эдгээгээч.
3 Сэтгэл минь ихэд шанална.
ЭЗЭН минь, гэвч Та хэр удах вэ?
4 ЭЗЭН, эргэн ирж,
сэтгэлийг минь хэлтрүүлээч.
Энэрэл хайрынхаа учир
намайг авраач.
5 Үхдэл нь Таныг үл дурсана.
Үхэгсдийн оронд хэн Танд талархах вэ?
6 Ёололдоо би туйлдав.
Хайлалдаа ор минь

 шөнө бүр живнэм.
Нулимсанд нэвчив,

 дэвсгэр минь.
7 Гашуудлаас болж нүдний минь

 гал бөхөв.
Өстнүүдээсээ болж нүд минь

 харанхуйлав.
8 Ёс бусыг үйлдэгчид та бүгд

 надаас холд
Учир нь ЭЗЭН миний

 уйлан гингэнэх дууг сонсов.
9 ЭЗЭН миний гуйлтыг

 сонссон бөгөөд
ЭЗЭН миний залбирлыг

 хүлээн авдаг.
10 Миний бүх дайсан ичгүүрт орж,

 ихэд зүрхшээнэ.
Тэд гэнэт ичиж, ухрах болно.