ДУУЛАЛ 81

Зөрүүд Израильд хандсан

 Бурханы уриалга
Удирдаачид: Гит дээр.

Асафын дуулал.

81 1 Бидний хүч болох Бурханд
Баясгалантайгаар дуулагтун.
Иаковын Бурханд
Хөөрөн хашхирагтун.
2 Дуу өргөж, товшуур цохиж,
Сонсголонт ятгыг
босоо ятгатай хамт дуугарга.
3 Бидний баярын өдөр, шинэ сар,
Тэргэл сартайд бүрээ үлээгтүн!
4 Учир нь Израильд зориулсан

 зарлиг,
Иаковын Бурханы шийдвэр энэ юм.

5 Тэрээр Египет нутаг даяар

 явахдаа
Иосефын дотор

 гэрчлэлийг тогтоосон.
Тэгэхэд би мэдэхгүй хэлээ сонсов.
6 “Би мөрнөөс нь ачааг буулгаж,
Гарыг нь сагснаас чөлөөлөв.
7 Зовлон шаналан дотор
Чи хашхирсан бөгөөд
Би чамайг мултруулав.
Аянгын нууц газраас

 чамд хариу өгч
Чамайг Мерибагийн усны дэргэд

 Би туршсан.                                          Села
8 Хүмүүс ээ, Намайг та нарт
гэрчилж байхад сонсогтун.
Израиль аа, чи Намайг

 сонссон ч болоосой!
9 Дунд чинь гаднын бурхан

 бүү байг.
Харийн бурханд бүү мөргө, та

 нар.
10 Египет нутгаас та нарыг удирдан

 гаргасан
ЭЗЭН Бурхан чинь Би юм.
Амаа том ангайлга,
Би дүүргэе.
11 Гэвч Миний хүмүүс дууг минь

 сонссонгүй
Израиль ч Намайг дагасангүй.
12 Иймээс Би тэднийг

 зоргоор нь явуулахын тулд
Зүрхнийх нь зөрүүдлэлд тушаав.
13 Хүмүүс минь Намайг сонсож,
Израиль Миний замаар

 явсан ч болоосой!
14 Тэгвээс Би дайснуудыг нь

 хурдан дарж,
Мутраа өстнүүдийнх нь эсрэг

 эргүүлэх байсан
15 ЭЗЭНийг үзэн ядагсад
Түүнд сөхрөн бөхийх байсан

 бөгөөд
Тэдний цаг мөнхөд үргэлжлэхсэн.
16 Тэр тэднийг дээд зэргийн
буудайгаар хооллохсон.
Хад чулуунаас зөгийн бал гаргаж
Би та нарыг хангах байсан”