ДУУЛАЛ 55 

Урвалтын талаарх гомдол
Удирдаачид: утсан хөгжим дээр.

Давидын маскил.

55 1 Бурхан, залбиралд минь

 чих тавиач
Намайг гуйхад бүү нуугдаач
2 Намайг анхаараач,

 надад хариулаач.
Би шаналал дотроо ёолон,

 үнэхээр үймэрч байгаа нь
3 Дайсны дуу хийгээд
Буруутын дарамтаас болсон

 болой.
Тэд над дээр хөнөөл авчирч
Уурандаа тэд намайг

 үзэн ядаж байна.
4 Миний дотор зүрх минь дэлсэж,
Үхлийн айдас намайг нөмөрчээ.
5 Айдас, дагжил надад ирж,
Би аймшигт автжээ.
6 “Би тагтаа шиг

 жигүүртэй ч болоосой!
Тэгвэл нисэн одож, амрахсан.
7 Харагтун, алс хол дайжиж,
Цөлд хоноглохсон.

                                                                                         Села
8 Салхи, шуурга, хуй салхинаас
Зугтах газартаа яарахсан”

 гэж би хэлэв.
9 Би хотод хүчирхийлэл хийгээд

 тэмцлийг харлаа.
Үймүүлээч, Эзэн, хэлүүдийг нь

 хутгалдуулаач
10 Өдөр, шөнөгүй тэд тэндхийн

 хэрмэн дээгүүр

 тойрон явж байна.
Түүн дотор нь ёсон бус ба

 зовлон бий.
11 Түүн дотор нь хорлол бий.
Худал болон мэхлэл

 гудамжнаас нь үл сална.
12 Учир нь намайг доромжилдог

 нэгэн нь дайсан минь биш.
Тийм байсан бол би тэсэхсэн.
Миний эсрэг өөрийгөө

 өргөмжилдөг нэгэн нь

 намайг үзэн ядагч биш.
Тийм байсан бол би түүнээс нуугдахсан.
13 Гэвч надтай ижил тэгш хүн,
Миний анд ба

 дотнын найз минь билээ.
14 Бид хамтдаа таатай чуулал хийж,
Бурханы өргөөнд олны дунд

 алхаж байсан.
15 Үхэл тэднийг залгин хоосруулаг
Үхэгсдийн орон уруу

 амьдаараа яваг.
Учир нь амьдардаг газар нь ч,

 тэдний дотор ч ёрын муу юм.
16 Харин би Бурханыг дуудаж,

 ЭЗЭН намайг аварна.
17 Үдэш, өглөө болон үд дунд ч би

 үглэн гонгинох бөгөөд
Тэрээр дууг минь сонсоно.
18 Миний эсрэг олноороо эгнэсэн тул
Тэрээр тулаанаас амийг минь

 амар тайвнаар аварна.
19 Эртнээс оршигч нэгэн болох
Бурхан сонсоод тэдэнд хариулна

                                                                                           Села
Тэд үл өөрчлөгдөх бөгөөд

 Бурханаас ч эс эмээнэ.
20 Өөртэй нь тайван байгчдын эсрэг

 тэрээр гараа сунгаж,

21 Түүний ам хэл цөцгийн тосноос ч

 ялдам байсан,
Харин зүрхэнд нь

 дайсагнал байв.
Үгс нь чидун тосноос ч

 уян зөөлөн байсан,
Гэвч тэд илд сугалсан байв.
22 Ачаагаа ЭЗЭНд даатга,

 Тэр чамайг түшин тэтгэнэ.
Зөвтийн ганхахыг Тэр

 хэзээ ч зөвшөөрөхгүй.
23 Бурхан, Та тэднийг

 сүйрлийн нүхэнд унагана.
Цуст, мэхлэгч хүмүүс

 өдрүүдийнхээ хагаст ч

 хүрэхгүй.
Харин би Танд итгэх болно.