ДУУЛАЛ 100

Бүх дэлхий ЭЗЭНийг магт
Талархлын дуулал.

100 1 Бүх дэлхий,
ЭЗЭНд баясалтайгаар

 хашхирагтун!
2 ЭЗЭНд баяртайгаар үйлчил!
Түүний өмнө баясалтайгаар

 дуулан ирэгтүн!
3 ЭЗЭН болбоос Бурхан гэдгийг

 мэдтүгэй!
Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд
бид өөрсдөө бус аа.
Бид Түүний ард түмэн,
Түүний бэлчээрийн хонин сүрэг.
4 Түүний үүд хаалгаар

 талархалтайгаар,
Түүний хашаанд

 магтаалтайгаар ор!
Түүнд талархал өргөж,
Түүний нэрийг магт.
5 ЭЗЭН сайн сайхан бөгөөд
Түүний хайр энэрэл мөнхийнх,
Түүний итгэмж нь үеийн үед

 билээ.