ДУУЛАЛ 56 

Хавчлага дорх найдлага
Удирдаачид. Алсад буй чимээгүйхэн

тагтаан аялгуунд. Филистчүүд

Давидыг Гатад барих үеийн миктам.

56 1 Бурхан, намайг энэрээч
Учир нь хүмүүс

 намайг гишгэчиж,
Бүхэл өдөржин намайг

 дарангуйлж байна.
2 Дайсагнагсад минь намайг

 өдөржин гишгэчиж байна.
Учир нь миний эсрэг довтлогчид

 олуулаа билээ, Хамгийн Дээд

 Эзэн!
3 Айдастай өдрүүддээ би

 Танд итгэн найдна.
4 Бурханы дотор

 үгийг нь би магтана.
Бурханд би итгэсэн.
Би айхгүй.
Махбодтон, надад

 юу хийж чадах вэ?
5 Өдөр болгон тэд үгсийг минь

 гуйвуулж байна.
Бүх бодол нь миний эсрэг

 хор хөнөөлийн төлөө юм.
6 Тэд цугларцгааж, тэд нуугдаж,

 өөрсдийгөө нууж байна.
Тэд амийг минь хүлээж байхдаа
Алхмуудыг минь

 ажиглаж байна.
7 Бурхан, цөв муугийнх нь төлөө

 тэдэнд хариу төлөөч,
Уур хилэнгээр

 хүмүүсийг номхтгооч.
8 Миний төөрөгдөл бүрийг

 Та тоолсон билээ.
Нулимсыг минь тулмандаа

 цуглуулан хийгээч.
Таны номд бичигдээгүй гэж үү?
9 Миний дуудах өдөр

 дайснууд минь ухарна.
Үүгээр би Бурхан

 миний талд байгааг мэднэ.
10 Бурхан дотор би үгийг магтана.
ЭЗЭН дотор би үгийг магтана.
11 Бурханд би итгэсэн бөгөөд

 айхгүй.
Хүн надад юу хийж чадах вэ?
12 Бурхан, Таны төлөөх ам өчгүүд

 над дээр байна.
Би талархлын тахилуудыг

 Танд өргөнө.
13 Учир нь Та амийг минь үхлээс,
Хөлийг минь бүдрэхээс

 аварсан бөгөөд
Амьдын гэрэлд Бурханы өмнө

 намайг алхуулахын тулд

 тэгсэн билээ.