ДУУЛАЛ 97

ЭЗЭНий хаанчлалын сүр жавхлан

97 1 ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун!
Олон арлууд ч баярлагтун!
2 Үүлс ба түнэр харанхуй
Түүнийг хүрээлнэ.
Зөвт байдал ба шударга ёс
Түүний сэнтийн суурь болой.
3 Түүний өмнө гал гарч,
Эргэн тойронд өстнүүдийг нь

 шатаана.
4 Түүний аянга цахилгаан

 ертөнцийг гэрэлтүүлнэ.
Газар дэлхий үүнийг хараад

 чичрэв.
5 Бүх дэлхийн Эзэний өмнө,
ЭЗЭНий өмнө уулс

 лааны тос адил хайлав.
6 Тэнгэрс Түүний зөвт байдлыг

 тунхагладаг бөгөөд
Бүх хүмүүн Түүний

 цог жавхланг харсан.
7 Сийлмэл хөргүүдэд үйлчилдэг,
Шүтээнүүдээр бардамнадаг

 бүх хүн ичих болтугай.
Бүх бурхад аа,

 Түүнд мөргөгтүн!
8 Аяа ЭЗЭН, Таны шүүлтүүдээс

 болж
Сион сонсоод баярлаж,
Иудагийн охид баяссан.
9 Учир нь Та бүх дэлхийн дээр
Хамгийн Дээд ЭЗЭН юм.
Та бүх бурхдаас хавьгүй дээгүүр

 өргөмжлөгджээ.
10 Бишрэлтнүүдийнхээ амийг

 хамгаалдаг.
ЭЗЭНийг хайрлагч та нар,

 буруу мууг үзэн яд.
Тэр тэднийг гэм буруутны гараас

 авардаг.
11 Зөвт хүнд гэрэл,
Чигч шударга зүрхтэй хүнд

 баяр хөөр таригдсан.
12 Зөв шударга та нар,

 ЭЗЭНд баярлаж,
Түүний ариун дурсамжийг

 талархагтун.