ДУУЛАЛ 142

Хавчигсдаас ангижрахуйн төлөө залбирал
Давидын маскил. Агуйд байх үеийнх нь залбирал.

142 1 Дуу хоолойгоороо ЭЗЭНд
чангаар хашхирлаа, би
Дуу хоолойгоороо ЭЗЭНээс

 гуйлаа, би.
2 Түүний өмнө гомдолоо уудалж,
Зовлон шаналангаа
Түүний өмнө ярилаа, би.
3 Сүнс минь миний дотор

 сульдахад
Зам мөрийг минь

  Та мэдэж байжээ.
Явах тэр замд минь
Надад тэд урхи нуусан байжээ.
4 Баруун тал уруу би

 харж ажиглалаа.
Намайг тоох хэн ч алга.
Надад хоргодох газар ч үлдсэнгүй.
Сэтгэлийг минь эрэлхийлэгч

 нэг ч үгүй.
5 Аяа ЭЗЭН, би Танд хашхирч,

 хэлэхдээ
“Миний хоргодох газар,
Амьдын нутагт миний хувь Та юм.
6 Хашхирах дууг минь

 анхааран сонсооч.
Учир нь би маш дорд болгогджээ.
Миний хувьд тэд хэт хүчтэй тул
Намайг мөшгөгчдөөс минь

 авраач!
7 Сэтгэлийг минь шоронгоос

 гаргаач!
Би Таны нэрд талархал өргөе.
Та надад өгөөмөр хандах учир
Зөвтүүд намайг хүрээлнэ” гэсэн.