ДУУЛАЛ  41

Бурханы тусламжинд бат итгэхүй
Удирдаачид. Давидын дуулал.

41 1 Дорой хүмүүсийг

 анхааран асрагч нь
Юутай ерөөлтэй вэ!
Зовлонгийн өдөр
ЭЗЭН түүнийг аварна
2 ЭЗЭН түүнийг хамгаалан

 амьдруулна,
Тэрээр газар дэлхий дээр

 ерөөлтэй гэгдэнэ.
Түүнийг дайсных нь хүсэлд

 бүү өгөөч.
3 Орондоо түүнийг

 сульдан хэвтэж байхад нь
ЭЗЭН тэтгэнэ
Өвчтэй байхад нь
Та сэргээн босгоно.
4 Би “ЭЗЭН, намайг нигүүлсээч,
Таны эсрэг нүгэл үйлдсэн тул

 Сэтгэлийг минь эдгээгээч” гэсэн.
5 Дайснууд минь намайг муулан
“Тэр хэзээ үхэж, нэр нь үгүй болох

 вэ?” гэж ярилцав.
6 Тэр намайг харахаар ирэхдээ
Хуурмаг хоосныг ярина.
Тэрээр зүрхэндээ

 цөв мууг агуулаад
Гадагш гарахдаа

 түүнийгээ тараана.
7 Намайг үзэн ядагч бүхэн
Миний тухай шивнэлдэнэ.
Намайг хорлохоор тэд хуйвалдаж
8 “Тэр хорт өвчин туссан
Тэр хэвтээд дахин босож

 чадахгүй” гэнэм
9 Миний итгэдэг дотнын найз,
Миний талхыг идэж байсан нэгэн

нь
Миний эсрэг өсгийгөө өргөв.
10 Гэвч ЭЗЭН, Та намайг нигүүлсэж,
Тэдэнд хариу барихын тулд

 намайг босгооч
11 Дайсан минь намайг ялсан

 дуугаар хашхирдаггүй билээ
Та намайг таалдгийг би

 үүгээр мэддэг билээ.
12 Та намайг үнэнч байдлын минь

 дунд түшиж,
Намайг мөнхөд өмнөө байлгадаг
13 Израилийн Бурхан ЭЗЭН
Мөнхийн мөнхөд магтагдтугай!
Амен, амен