ДУУЛАЛ 131

Нам гүмхэн найдлага
Давидын өгсөх дуу.

131 1 Аяа ЭЗЭН, зүрх минь дээгүүр бус

нүд минь ч ихэмсэг биш.
Их үйлс, өөрт минь хэт хүнд

 зүйлсэд ч
Би эс оролцоно.
2 Би сэтгэлээ үнэхээр тэгшитгэн
нам гүм болгов.
Хөхнөөс гарсан хүүхэд эхтэйгээ

 байх адил
Сэтгэл минь

 хөхнөөсөө гарсан хүүхэд мэт

 болой.
3 Израиль аа, өдгөөгөөс мөнхөд
ЭЗЭНд найдагтун!