Эш үзүүлэгч Иоелын тухай мэдээлэл их хомс бөгөөд яг хэдэн онд амьдарч байсан нь тодорхой бус. Гэхдээ эл ном МЭӨ 4–5-р зууны Персийн хаанчлалын үед бичигдсэн бололтой. Иоел царцааны нүсэр дайралт болон айхтар ширүүн гангийн тухай дүрсэлжээ. Мөн тэрээр, Бурханы зөвтийг эсэргүүцсэн бүхэн шийтгэгдэх ЭЗЭНий өдөр ирэх тэмдгийг харсан байдаг. Ард түмнээ гэмших учиртайг мөн Бурханы өгөх сэргэлтийн тухай амлалт, ерөөлийг ч тэрээр бас дамжуулсан байна. Үүнээс тэмдэглүүштэй нь эр эм, хөгшин залуу гэлтгүй бүх ард түмэндээ Бурхан, Сүнсээ цутгана гэсэн амлалт юм.

1 Петуелийн хүү Иоелд ирсэн, ЭЗЭНий үг.

Сүйрэлд харуусахуй

Сонсогтун, ахмадууд

 аа,

Чих тавигтун, газрын бүх суугчид аа!

Ийм зүйл, та нарын үед ч

Эцэг өвгөдийн чинь үед ч болж

 байсан гэж үү?

Хэл үүнийг, хөвгүүддээ,

Хэлэг хөвгүүд чинь, хөвгүүддээ

 бас,

Тэдний хөвгүүд нь

 дараагийн үедээ дамжуулаг.

Авгалдайн үлдээснийг царцаа

 цөлмөв.

Царцааны үлдээснийг дэвхрэг

 цөлмөв.

Дэвхрэгийн үлдээснийг төөлүүр

 хорхой цөлмөв.

Сэрэгтүн, согтуурагчид аа,

 уйлагтун.

Амнаас чинь салсан усан үзмийн

 чихэрлэг дарсны төлөө,

Усан үзмийн дарс уугч бүгд ээ,

 орилон уйлагтун.

Тоолшгүй, хүчирхэг үндэстэн

Нутгийг минь эзлэн авчээ.

Шүд нь арслангийн шүд мэт,

Тэр мөн эрслэнгийн араатай.

Усан үзмийн модыг минь сүйтгэж,

Инжрийн модыг минь тэд

 хугачжээ.

Модны хальсыг хуулж,

Мөчрүүд нь унаж өгрөв.

Идэр залуу үеийнхээ эр нөхрийн

 төлөө

Таар нөмөрсөн онгон бүсгүй шиг

 гашууд.

Идээн өргөл болон ундаан өргөл

 нь

ЭЗЭНий өргөөнөөс тасарч,

ЭЗЭНий үйлчлэгч, тахилч нар

 гашуудна.

10 Тариан талбай сүйтгэгдэж,

 газар гашуудна.

Учир нь тариа сүйтгэгдэж,

Усан үзмийн шинэ дарс ширгэн

 тос ч хатав.

11 Тариачид аа, ичицгээгтүн.

Усан үзэм тариалагчид аа,

Буудай, арвайнхаа төлөө уйлагтун.

Учир нь талбайн ургац

 устгагджээ.

12 Усан үзмийн мод гандан

Инжрийн мод хатжээ.

Анар, далдуу, алим гээд

Талбайн бүх мод хувхайрав.

Хүний хөвгүүдээс баяр баясгалан

 үгүй болов.

Гэмшил ба залбирлын дуудлага

13 Тахилч нар аа,

Биедээ таар нөмөрч, гашуудагтун.

Тахилын ширээний үйлчлэгчид

 ээ,

Орилон уйлагтун.

Бурханы минь үйлчлэгчид ээ,

Ирж таар нөмрөн шөнийг

 өнгөрүүлэгтүн.

Учир нь идээн өргөл, ундаан өргөл

 нь

Бурханы чинь өргөөнөөс алдрав.

14 Мацаг барилтыг ариусган,

Тусгай чуулааныг зарлагтун.

Ахмадууд болоод энэ газрын

 оршин суугч бүгдийг

Бурхан ЭЗЭНийхээ өргөөнд

 цуглуулж,

ЭЗЭНд хандаж хашхирагтун.

15 Тэр өдөр гаслантай яа!

Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон

 байна.

Тэр өдөр нь Төгс Хүчит Нэгэнээс

 ирдэг

Сүйрэлтэй адил ирнэ.

16 Нүдний маань өмнө хоол хүнс

 тасарч,

Бурханы маань өргөөнөөс

Баяр баясгалан, инээд хөөр алга

 болсон биш үү?

17 Үр шавар доороо хорчийж,

Тариа хатсан тул

 агуулахууд эзгүйрч,

 зоориуд эвдэрлээ.

18 Адгуус амьтад ямар их уухилан

 шуухиналдана вэ!

Бэлчээргүйгээс болж үхэр сүрэг

 хэрэн тэнэж байна.

Хонин сүрэг ч туйлдаж байна.

19 ЭЗЭН, би Танд хашхирна.

Хээрийн бэлчээрүүдийг гал залгиж,

Талын бүх модыг дөл шатаав.

20 Адгуус амьтад ч хүртэл

Танд тэмүүлнэ.

Учир нь усны урсгалууд татарч,

Хээрийн бэлчээрүүдийг гал

 залгилаа.