ДУУЛАЛ 98

Дэлхийг шүүх Түүнийг магтъя
Дуулал.

98 1 ЭЗЭНд шинэ дууг дуулагтун,
Учир нь Тэрээр

 гайхамшигтай зүйлсийг

 үйлдсэн
Түүний баруун гар ба Түүний

 ариун мутар
Түүнд авралыг гүйцэтгэсэн.
2 ЭЗЭН авралаа мэдүүлсэн.
Тэрээр үндэстнүүдийн нүдэнд
Зөвт байдлаа илчилсэн.
3 Тэрээр Израилийн гэрт хандсан
Энэрэл хайр ба үнэн юугаа

 санасан.
Дэлхийн зах хязгаар бүхэн
Бурханы маань авралыг үзэв.
4 Бүх дэлхий ЭЗЭНд
баяртайгаар хашхирагтун!
Дуу гарган баярлан дуулж,
магтан дуулагтун!
5 Ятгаар болон ая эгшгээр,
Ятгаар ЭЗЭНд магтан дуулагтун!
6 Бүрээнүүд болон эвэр бүрээний

 дуугаар
ЭЗЭН болох Хааны өмнө
баяртайгаар хашхирагтун!
7 Далай болон түүний доторх

 бүх юмс,
Ертөнц болон түүн дээр

 оршигч бүхэн нүргэлэг!
8 ЭЗЭНий өмнө гол мөрнүүд

 алга ташин
Уул нурууд баярлан дуулаг,
9 Учир нь Тэрээр газар дэлхийг
шүүхээр ирж байна.
Тэрээр ертөнцийг зөвтөөр,
Ард түмнийг чигч шударгаар

 шүүх болно.