ДУУЛАЛ 43 

Бэрхшээлт үеийн залбирал

43 1 Өө Бурхан, намайг зөвтгөж,
Бишрэлгүй үндэстний эсрэг
Хэргийг минь дэмжээч!
Хуурмаг, шударга бус хүнээс
Намайг авраач
2 Хүч чадлын минь Бурхан
Та билээ.
Юунд Та намайг орхисон бэ?
Юунд би дайсны дарангуйллаас

 болж
Гашуудан явна вэ?
3 Гэрэл ба үнэнээ илгээж,
Намайг тэднээр удирдуулаач,
Ариун уул ба орших газартаа
Намайг тэднээр авчруулаач!
4 Тэгээд Бурханы тахилын
Би ширээнд хүрч очно.
Аяа Бурхан, Бурхан минь,
Таныг би босоо ятгаар магтана
Бялхам баяр баясал минь
Бурханых билээ.
5 Сэтгэл минь ээ, чи юунд

 цөхөрнө вэ?
Яагаад чи дотор минь гасална вэ?
Бурханд найд,
Миний тусламж, миний Бурхан,
Түүнийгээ би дахин магтах болой.