ДУУЛАЛ 119

Бурханы хуулийн яруу алдар

119 1 Явдал үйл нь гэм зэмгүй агаад
ЭЗЭНий хуулиар явагсад
Юутай ерөөлтэй вэ!
2 Түүний гэрчлэлүүдийг сахин
Түүнийг бүхий л зүрхээрээ хайгсад
Юутай ерөөлтэй вэ!
3 Шударга бусыг эс үйлдэнэ.
Түүний замаар явна.
4 Биднийг хичээнгүйлэн сахь гэж
Тушаалуудаа Та

 тогтоосон билээ.
5 Зарлигуудыг тань сахих
Замууд минь бат тогтог!
6 Таны бүх тушаалыг

 анхаарч явахад
Ичгүүр надад эс ирнэ.
7 Таны зөвт шүүхээс сурах үедээ
Би шулуун шударга зүрхээр
Танд талархах болно.
8 Таны зарлигуудыг сахин

 биелүүлэх билээ.
Намайг хэзээ ч бүү орхиоч!
9 Залуу хүн зам мөрөө
Хэрхэн цэврээр хадгалах вэ?
Таны үгийн дагуу

 сахиснаар билээ.
10 Бүхий л зүрхээрээ би
Таныг эрэн хайсан.
Тушаалаас тань холдон төөрөхийг
Надад бүү зөвшөөрөөч!
11 Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд
Үгийг тань зүрхэндээ би хадгалав.
12 Аяа ЭЗЭН, Та ерөөлтэй еэ!
Зарлигуудаа надад заагаач.
13 Таны амнаас гарсан бүх тогтоолыг
Би уруулаараа тунхагласан.
14 Би бүх баялагт баясдагтай адил
Таны гэрчлэлүүдийн замд баясдаг.
15 Би тушаалуудыг тань бясалгаж,
Таны замуудыг эргэцүүлэх болно.
16 Би Таны зарлигуудад баярлана.
Би Таны үгийг мартахгүй.
17 Намайг амьд байлгаж,
Таны үгийг сахин

 биелүүлүүлэхийн тулд

Зарцдаа өгөөмөр хандаач!
18 Таны хуулийн

 гайхамшигт зүйлсийг

Надад харуулахаар

 нүдийг минь нээгээч!
19 Би газар дэлхийд ирмэл хүн билээ.
Өөрийнхөө тушаалуудыг

 надаас бүү нуугаач!
20 Таны тогтоолуудыг цаг үргэлж

 хүсэн тэмүүлсээр
Сэтгэл минь шаналж байна.
21 Таны тушаалаас салан төөрдөг
Бардам, хараал хүртсэн хүнийг
Та зэмлэдэг.
22 Буруутгал ба доромжлолыг
надаас зайлуулаач.
Учир нь Таны гэрчлэлүүдийг би

 сахидаг.
23 Ноёд сууж, миний эсрэг хэлэлцдэг

 ч гэсэн
Таны зарц зарлигуудыг тань

 бясалгадаг.
24 Таны гэрчлэлүүд мөн миний

 баясал,
Миний зөвлөгчид юм.
25 Сэтгэл минь тоос шороонд

 дарагдав.
Үгийнхээ дагуу намайг сэргээгээч!
26 Явдлуудынхаа тухай Тандаа ярихад
Та хариулсан билээ.
27 Зарлигуудаа надад заагаач!
Тушаалуудынхаа замуудыг

 надад ухааруулаач.
Тэгвэл би Таны гайхамшгуудыг

 бясалгана.
28 Гашуудлаас болж сэтгэл минь

 уйлна.
Үгийнхээ дагуу намайг

 хүчжүүлээч!
29 Худал хуурмаг замыг

 надаас зайлуулж,
Хуулиа надад
Нигүүлсэнгүйгээр хүртээгээч!
30 Үнэний замыг би сонгож
Өмнөө би тогтоолуудыг тань

 тавьсан.
31 Гэрчлэлүүдээс тань би зуурна.
ЭЗЭН, намайг ичгүүрт бүү унагаач!
32 Та зүрхийг минь уужруулах учир
Тушаалуудын тань замаар би

 гүйх болно.
33 Аяа ЭЗЭН, зарлигуудынхаа
ёс журмыг надад заагаач!
Эцэс хүртэл түүнийг мөрдье,
34 Хуулийг тань мөрдөж,
Бүхий л зүрхээр сахин

 биелүүлэхийн тулд
Ухаарал юугаа наддаа хайрлаач!
35 Тушаалуудынхаа жимээр

 намайг алхуулаач!
Түүнд би баярладаг билээ л.
36 Зүрхийг минь олз уруу бус,
Гэрчлэлдээ хандуулаач!
37 Хуурмаг хоосныг харахаас
Хоёр нүдийг минь эргүүлэн
Өөрийн замд намайг сэргээгээч!
38 Танаас эмээх айдсыг төрүүлдэг.

Өөрийн үгийг зарцдаа бататгаач!
39 Тогтоолууд тань сайн тул
Айдаг буруутгалыг минь

 надаас зайлуулаач!
40 Харагтун, би тушаалуудыг тань

 хүсэмжилж байна.
Зөв шударгаараа намайг сэргээгээч!
41 Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань,
Таны үгийн дагуу аврал тань

 надад ирэх болтугай.
42 Тэгвэл намайг буруутгадаг хүнд
Хариулах үг надад бий болно.
Учир нь би Таны үгэнд

 итгэдэг юм.
43 Үнэний үгийг амнаас минь
бүрмөсөн бүү аваач!
Учир нь би Таны тогтоолуудыг

 хүлээдэг билээ.
44 Ингэх аваас хуулийг тань үргэлж,
Мөнхийн мөнхөд би сахина.
45 Тушаалуудыг тань хайдаг тул
Би чөлөөтэй алхах болно.
46 Таны гэрчлэлүүдийг би
Хаадын өмнө бас ярих агаад
үл ичнэм.
47 Тушаалуудад тань хайртай тул

Тушаалуудад тань би баясах

болно.
48 Тушаалуудад тань хайртай тул
Тушаалууд уруу тань гараа өргөж,
Зарлигуудыг тань бясалгана.
49 Таны, надад найдварыг өгсөн,
Өөрийн зарцад хандуулсан үгийг

санаач!
50 Таны үг намайг сэргээсэн нь
Миний зовлон зүдүүрийн дундах

тайвшрал минь юм.
51 Бардам хүн

намайг ихэд тохуурхдаг,
Гэсэн ч би Таны хуулиас няцахгүй.
52 Аяа ЭЗЭН, би
Таны эртний тогтоолуудыг

санаад бас тайтгарлаа.
53 Таны хуулийг  огоорсон

гэм буруутнаас болж
Шатам их зэвүүцэл

намайг барьж авлаа.
54 Миний аян замын өргөөнд
Таны зарлигууд миний дуу юм.
55 Аяа ЭЗЭН, би Таны нэрийг

шөнө санаж,
Таны хуулийг сахив.
56 Тушаалуудыг тань биелүүлэх нь
Миний ерөөл болсон юм.
57 ЭЗЭН миний хувь юм.
Би Таны үгийг

сахин биелүүлэхээр

амласан билээ.
58 Бүхий л зүрхээр Таны ивээлийг
Би хайсан билээ.
Үгийнхээ дагуу надад
нигүүлсэнгүй байгаач.
59 Би замуудаа тунгаан бодож,
Хөлөө Таны гэрчлэлүүд уруу

эргүүлсэн.
60 Тушаалуудыг тань

сахин биелүүлэхээр
Яаравчилсан бөгөөд
Үүнийгээ би

хойшлуулаагүй билээ.
61 Буруутуудын уяа намайг хэрсэн ч
Хуулийг тань би мартаагүй билээ.
62 Тогтоолууд тань шударга тул
Тандаа талархахаар би
шөнө дунд ч босох болно.
63 Танаас эмээдэг бүх хүн хийгээд
Таны тушаалуудыг биелүүлдэг

хүмүүсийн
Анд нөхөр нь би билээ.
64 Аяа ЭЗЭН, газар дэлхий
Таны хайр энэрлээр дүүрэн
Зарлигуудаа надад заагаач!
65 Аяа ЭЗЭН, Та үгийнхээ дагуу
Өөрийн зарцад сайнаар хандсан

билээ.

Бошиг зарлигийнхаа сайныг

бас мэдлэгийг заагаач!
67 Зовж шаналахынхаа өмнө би
Буруу зүгт явсан байжээ.
Харин одоо би Таны үгийг

сахин биелүүлдэг.
68 Та сайн бөгөөд

сайныг үйлддэг билээ.
Зарлигуудаа надад заагаач!
69 Бардам хүн миний эсрэг

гүтгэлэг зохиодог.
Би бүхий л зүрхээр

тушаалуудыг тань биелүүлнэ.
70 Тэдний зүрх сэтгэл хатуурсан,
Харин би Таны хуульд баясдаг.
71 Миний зовон шаналсан нь,
Таны зарлигуудыг

сурах болсон нь
надад тустай.
72 Таны амнаас гарсан хууль надад
Мянга мянган алт мөнгөнөөс ч

хавьгүй илүү юм.
73 Таны мутар намайг

урлан бүтээсэн юм.
Тушаалуудаа надад сургахын тулд
намайг ухааруулж өгөөч.
74 Би Таны үгийг хүлээдэг учраас
Танаас эмээгчид намайг хараад,

баярлах болтугай.
75 Аяа ЭЗЭН, Таны шүүлтүүд

зөв шударга бөгөөд
Та итгэмж дотроо намайг
Зовоон шаналгасан гэдгийг

би мэднэ.
76 Таны зарцдаа хэлсэн үгийн дагуу

Хайр энэрэл тань намайг

тайтгаруулах болтугай
77 Намайг амьд байлгахаар
Өршөөл тань надад ирэг.
Учир нь хууль тань

миний баясгалан юм.
78 Намайг худал хуурмагаар

завхруулсан учраас
Бардам хүмүүс ичих болтугай.
Харин би тушаалуудыг тань

бясалгана.
79 Танаас эмээдэг,
Таны гэрчлэлүүдийг

мэддэг хүмүүс
Над уруу эргэх болтугай.
80 Намайг ичгүүрт

оруулахгүйн тулд
Зүрх минь Таны зарлигууд дотор
Гэм зэмгүй байх болтугай.

81 Сэтгэл минь Таны авралыг

хайсаар сульддаг.
Үгийг тань би хүлээдэг.
82 “Та намайг хэзээ тайтгаруулах вэ?”

гэж намайг хэлэхэд
Таны үгийн төлөө нүд минь

гархилдаг.
83 Хэдийгээр би утаан доторх хөхүүр

шиг болсон ч гэсэн
Зарлигуудыг тань би мартдаггүй.
84 Таны зарцын өдрүүд хэд вэ?
Намайг хавчдаг хүмүүст Та
Хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ?
85 Таны хуулийг үл дагагчид болох
Бардам хүмүүс надад нүх ухжээ.
86 Таны хамаг тушаалууд

итгэлтэй юм.
Тэд намайг худал хуурмагаар

хавчсан юм.
Надад туслаач!
87 Тэд намайг газар дэлхий дээр

бараг хороожээ,
Гэвч би тушаалуудыг тань

огоороогүй.
88 Амнаас тань гарах гэрчлэлийг
Надаар сахиулахын тулд
Хайр энэрлийнхээ дагуу

намайг сэргээгээч!
89 Аяа ЭЗЭН, үг тань тэнгэрт
Мөнхөд бат тогтжээ.
90 Үнэн тань үеийн үед

үргэлжилмүй.
Та дэлхийг бий болгосон бөгөөд

тэр байсаар амуй.
91 Тогтоолуудын тань дагуу
Эд бүгд эдүгээ бат зогсжээ.
Учир нь бүх юмс Таны боол билээ.
92 Таны хууль миний баясгалан

байгаагүйсэн бол
Зовлон зүдүүр дотроо би

мөхөх байлаа.
93 Тушаалуудыг тань хэзээ ч

үл мартана, би.
Үүгээрээ намайг

сэргээсэн билээ, Та.
94 Би Таных билээ, намайг авраач.
Учир нь би тушаалуудыг тань

эрэн хайсан юм.
95 Буруутууд намайг устгахаар

отон хүлээдэг.
Гэрчлэлүүдийг тань би

гүн тунгаана.
96 Би бүх төгс төгөлдөр юманд

зах хязгаарыг тавьсан ч
Таны тушаал хэмжээлшгүй

өргөн дэлгэр ажээ.
97 Хуулийг тань би юутай их

хайрладаг билээ!
Тэр нь бүхий л өдөржингөө

миний бясалгал байдаг.
98 Тушаалууд тань намайг
Дайснуудаас минь илүү

мэргэн болгодог.
Тэр нь үргэлж надтай хамт байдаг.
99 Гэрчлэлүүд тань миний

бясалгал учир
Багш нараасаа илүү

ухаалаг болов, би.
100 Тушаалуудыг тань

сахин биелүүлсэн учраас
Настангуудаас ч илүү

ойлгон ухаарав, би.
101 Үгийг тань сахин биелүүлэхийн

тулд
Бүх буруу муу замаас би

хөлөө татсан.
102 Та Өөрөө надад заасан учир
Таны тогтоолуудаас би гажаагүй.
103 Таны үг амтлахад минь

ямар чихэрлэг вэ!
Миний аманд зөгийн балаас ч

илүү чихэрлэг!
104 Таны тушаалуудаас би

ухаарлыг авдаг.
Тиймээс би худал хуурмаг явдал

бүрийг үзэн яддаг билээ.

105 Таны үг миний хөл дэх дэнлүү,
Миний зам дахь гэрэл.
106 Таны зөв шударга тогтоолуудыг

сахин биелүүлнэ гэж

Би тангараг тавьсан бөгөөд

түүнийгээ ч батлах болно.
107 Би хэмжээлшгүй ихээр

зовж зүдэрсэн.
Аяа ЭЗЭН, үгийнхээ дагуу

намайг сэргээгээч.
108 Аяа ЭЗЭН, амнаас минь гарах

сайн дурын өргөлийг

хүлээн авч,
Тогтоолуудаа надад заагаач.
109 Амь насанд минь аюул

нүүрлэсээр байна.
Гэсэн ч би хуулийг тань

мартдаггүй билээ.
110 Буруу санаатнууд намайг хорлохоор

урхи тавьсан ч
Тушаалуудаас тань би гажаагүй.
111 Зүрхнийхээ баясгалан болгохоор
Гэрчлэлүүдийг тань би мөнхөд

өв болгон авав.
112 Зарлигуудыг тань

гүйцэлдүүлэхээр
Зүрх юугаа би мөнхөд,

эцэс хүртэл зориулсан.
113 Хоёр санаатай хүмүүсийг би

үзэн яддаг,
Хуульд тань харин хайртай.
114 Та миний хоргодох газар ба

миний бамбай
Би Таны үгэнд найдан хүлээдэг.
115 Ёрын мууг үйлдэгчид ээ,

надаас холдогтун,
Би Бурханыхаа тушаалуудыг

сахин биелүүлнэ.
116 Намайг амьд байлгахын тулд
Үгийнхээ дагуу намайг

дэмжин тэтгээч.
Намайг найдвараас минь болж
Ичгүүрт бүү оруулаач.
117 Би аюулгүй байж,
Таны зарлигуудыг үргэлж

анхаарахын тулд
Намайг тэтгээч.
118 Зарлигуудаас тань

төөрөлдөн одогсдыг
Та бүгдийг нь голсон агаад
Тэдний ов мэх ч

дэмий хоосон билээ.
119 Дэлхийн бүх буруутыг
Та хог шавхруу шиг

хөсөр хаясан.
Тиймээс Таны энэхүү

гэрчлэлүүдийг
Би хайрласан.
120 Бие махбод минь Танаас эмээхдээ

чичирдэг бөгөөд
Би Таны шүүлтүүдээс айнам.
121 Шударга ёс ба үнэн зөвийг

би үйлддэг тул
Дарлагсдад маань намайг бүү

тушаагаач.
122 Өөрийн зарцад сайны төлөөх

баталгаа болооч.

123 Нүд минь Таны

авралын төлөө хийгээд
Таны зөв шударга үгийн төлөө

гархилан сульддаг.
124 Хайр энэрлийнхээ дагуу

зарцдаа хандаж,
Зарлигуудаа надад заагаач.
125 Зарц тань билээ би.
Гэрчлэлүүдийг тань

мэддэг байхын тулд

Ухаарлыг надад өгөөч.
126 Тэд хуулийг тань зөрчсөн тул
ЭЗЭН, Таны ажиллах цаг

ирчихээд байна.
127 Иймээс би Таны тушаалуудад
Алтнаас ч, шижир алтнаас ч

илүүгээр хайртай юм.
128 Тиймээс би аливаа тогтоолуудыг

зөвд тооцдог бөгөөд
Би аливаа худал хуурмаг явдлыг

үзэн яддаг юм.
129 Таны гэрчлэлүүд гайхамшигтай

учир
Сэтгэл минь тэдгээрийг сахидаг.
130 Таны үгсийн тунхаглал

гэгээрүүлж,
Гэнэн хүмүүст ухаарлыг

хайрладаг.
131 Тушаалуудыг тань хүсэн тэмүүлж
Амаа би байдгаар нь том ангайв.
132 Нэрийг тань хайрлагсдад

үйлддэг шигээ
Над уруу эргэж,

намайг нигүүлсээч.
133 Алхмуудыг минь

үгэн дээрээ тогтоож,
Ямар ч ёс бус нь намайг

ноёрхохыг
Бүү зөвшөөрөөч.
134 Тушаалуудыг тань

сахимаар байна.
Хүний дарлалаас намайг золиоч.
135 Өөрийн нүүр царайг

зарцынхаа дээгүүр гийгүүлж,
Зарлигуудаа надад заагаач!
136 Таны хуулийг

сахин биелүүлдэггүй учир
Нүд минь усны урсгал мэт

нулимсыг урсгана.

137 Аяа ЭЗЭН, Та шударга бөгөөд
Таны шүүлтүүд чигч шударга
138 Та зөв шударга ба үнэн итгэмж

дотор
Өөрийн гэрчлэлүүдийг

тушаасан билээ.
139 Миний өстнүүд
Таны үгсийг мартсан учраас
Хичээл зүтгэл минь намайг

үгүй болгожээ.
140 Таны үг маш цэвэр тунгалаг

билээ.
Тиймээс Таны зарц

түүнийг хайрладаг юм.

 141 Дорд болж, үзэн ядагдсан ч,
Тушаалуудыг тань би мартаагүй.
142 Зөв шударга тань мөнхийнх
Таны хууль үнэн.
143 Шаналал шахалт надад

тохиолдсон ч,
Тушаалууд тань

баясал минь билээ.
144 Таны гэрчлэлүүд мөнхөд

зөв шударга ажгуу.
Намайг амьд байлгахын тулд
Надад ухаарлыг хайрлаач.
145 Зүрхнийхээ угаас би

дуудан хашхирна.
Аяа ЭЗЭН, надад хариулаач!
Зарлигуудыг тань би

сахин биелүүлнэ.
146 Таныгаа би дуудан хашхирна,
Намайгаа авраач.
Тэгвэл Таны гэрчлэлүүдийг
Би биелүүлэх болно.
147 Үүр цайхаас өмнө босож,
Тусламж гуйн хашхирдаг билээ,

би.
Үгсийг тань хүлээдэг билээ, би.
148 Үгийг тань тунгаахын тулд
Шөнийн манааны өмнө би нүдээ
нээдэг.
149 Хайр энэрлийнхээ ёсоор
Дуу хоолойг минь сонсооч!
Аяа ЭЗЭН, тогтоолуудынхаа дагуу
намайг сэргээгээч!
150 Булай явдлыг дагагчид

ойртон ирж байна.
Тэд Таны хуулиас хол билээ.
151 Өө ЭЗЭН, Та ойрхон бөгөөд
Таны хамаг тушаалууд ч үнэн

билээ.
152 Би эрт үеэс Таны гэрчлэлүүдээс
Та тэднийг мөнхөд

бий болгосныг мэдсэн билээ.

153 Миний зовлон зүдүүрийг харж,

намайг авраач!
Хуулийг тань би

мартдаггүй билээ.
154 Миний хэргийг өмгөөлж,

намайг золиоч!
Үгийнхээ дагуу намайг сэргээгээч!
155 Аврал буруутуудаас хол байдаг.
Зарлигуудыг тань тэд

эрж хайдаггүй.
156 Аяа ЭЗЭН, Таны өршөөлүүд

агуу их юм.
Тогтоолуудынхаа дагуу

намайг сэргээгээч!
157 Намайг хавчигсад ба өстнүүд

олон боловч
Гэрчлэлүүдээс тань би гаждаггүй.
158 Ов мэхтнүүдийг хараад,
Би жигшдэг билээ.
Үгийг тань тэд

сахин биелүүлдэггүй.
159 Таны тушаалуудыг
Хэрхэн хайрлаж буйг минь

хараач.
Аяа ЭЗЭН, хайр энэрлийнхээ

ёсоор
Намайг сэргээгээч!
160 Таны үгийн нийлбэр нь

үнэн бөгөөд
Таны зөв шударга тогтоол бүхэн

нь мөнхийнх юм

161 Ноёд намайг шалтгаангүйгээр

 хавчдаг,
Харин зүрх минь Таны үгнээс л

 сүрддэг.
162 Их олз олсон хүн шиг
Би Таны үгэнд баясдаг.
163 Би худал хуурмагийг

 үзэн ядаж жигшдэг,
Харин хуулийг тань би хайрладаг.
164 Таны зөв шударга тогтоолуудын

 улмаас
Би өдөрт долоон удаа

 Таныг магтдаг.
165 Таны хуулийг хайрлагчид агуу

 амар амгалан байдаг бөгөөд
Тэднийг бүдрүүлэх зүйл ч

 байдаггүй.
166 Аяа ЭЗЭН, би Таны авралд

 найддаг бөгөөд

Таны тушаалуудыг биелүүлдэг.
167 Сэтгэл минь Таны гэрчлэлүүдийг

сахидаг бөгөөд
Тэдэнд би хэмжээлшгүй их

хайртай.
168 Тушаалууд ба гэрчлэлүүдийг тань

би сахидаг нь
Бүх явдал минь Таны өмнө

ил байдагт юм.

169 Аяа ЭЗЭН, миний дуудан

хашхирах дуу
Таны өмнө хүрэг
Үгийнхээ дагуу надад

ухаарлыг хайрлаач!
170 Миний гуйлтыг

Өөрийн өмнө ирүүлээч!
Үгийнхээ дагуу намайг авраач!
171 Та надад зарлигуудаа

заадаг учраас
Уруул минь магтаалыг гаргаг.
172 Таны бүх тушаал

зөв шударга учраас
Хэл минь Таны үгийн талаар

дуулаг.
173 Тушаалуудыг тань би

сонгосон учир
Мутар тань надад туслахад бэлэн

болог.
174 Аяа ЭЗЭН, авралыг тань
би хүсэн тэмүүлнэм.
Хууль тань миний баясал билээ.
175 Таныг магтахын тулд
сэтгэлийг минь амьд байлгаач!
Таны тогтоолууд надад туслаг.
176 Алдагдсан хонь мэт төөрөв,

би.
Зарц юугаа хайн олооч.
Тэгэх аваас тушаалуудыг тань

Үл мартнам билээ, би.