ДУУЛАЛ 110

Тахилч хааны ялалтын баталгаа
Давидын дуулал.

110 1 ЭЗЭН миний Эзэнд
“Би чиний дайснуудыг
хөлийн чинь гишгүүр болготол
Миний баруун гарт залрагтун”

 гэв.
2 ЭЗЭН, Сионоос хүч чадлын

 очирт таягийг тань сунгана.
Дайснуудынхаа дунд захирагтун.
3 Ариун ууландаа Та
Өөрийнхөө хүчнийг

 дагуулах өдөр
Таны ард түмэн сайн дураараа
Өөрсдийгөө өргөх болно.
Үүрийн хаяанаас шүүдэр мэт
Таны залуучууд Танд ирнэ.
4 ЭЗЭН тангарагласан бөгөөд

 санаагаа өөрчлөхгүй.
“Мелхизедекийн хэргэмийн

 дагуу
Чи мөнхийн тахилч юм” гэв.
5 Баруун гар талд чинь Эзэн байна.
Хилэнгийнхээ өдөр Тэрээр
хаадыг бут цохино.
6 Тэрээр үндэстнүүдийн дундахыг

 шүүж,
Хүүрээр дүүргэнэ.
Өргөн уудам орны тэргүүнүүдийг
Тэрээр хага цохино.
7 Тэрээр зам дахь горхиноос

 ундаална
Тэрээр тэргүүнээ

 дээш өргөх болно.