ДУУЛАЛ 88

Гутралын эсрэг залбирал
Дуу. Корагийн хөвгүүдийн дуулал.

Удирдаачид: Махалат Леаннотын

дагуу. Езра хүн Хеманы маскил.

88 1 Аяа ЭЗЭН, авралын минь Бурхан,
Би өдрөөр болон шөнөөр ч
Таны өмнө хашхирсан.
2 Миний залбирлыг өмнөө авчраач!
Миний хашхиралтад

 чихээ тавиач!
3 Учир нь сэтгэл минь
Зовлон бэрхшээлээр дүүрч
Амь минь Үхэгсдийн оронд

 ойртов.
4 Би нүх уруу буугчдын дунд

 тоологдов.
Би хүч чадалгүй хүн адил,
5 Үхэгсдийн дунд хаягдсан,
Булшинд тавигддаг

 үхдэлтэй адил болов.
Та тэднийг дахин үл санана.
Учир нь тэд Таны мутраас

 таслагджээ.
6 Та намайг хамгийн гүнзгий

 нүхэнд,
Харанхуй газруудад, гүнд тавив.
7 Таны хилэн намайг

 хүндээр дарсан бөгөөд
Та бүх давалгаагаараа

 намайг зовоов.                                   Села
8 Та танилуудыг минь

 надаас холдуулав.

Та намайг тэдэнд

 жигшүүрт зүйл болгов.
Би түгжигдэн гарч эс чадна
9 Зовлон зүдүүрээс болж

 нүд минь ч сульдана.
Аяа ЭЗЭН, би Таныг өдөр бүр

 дуудна.
Би Тан уруу гараа сунгана.
10 Та үхэгсдэд гайхамшиг үйлдэх үү?
Үхэгсдийн сүнснүүд босоод,

 Таныг магтах уу?
11 Хайр энэрэл тань булшинд,
Таны үнэн Сүйрлийн газарт

 тунхаглагдах уу?
12 Таны гайхамшгууд харанхуйд,
Таны зөвт байдал марталтын

 газар мэдэгдэх үү?
13 Харин ЭЗЭН, би тусламж гуйн

Тан уруу хашхирна.
Өглөөд залбирал минь Таны өмнө

 ирэг.
14 Өө ЭЗЭН, Та юунд амийг минь

 хаяна вэ?
Юунд Та надаас нүүрээ нууна вэ?
15 Би залуугаасаа зовж, үхэх шахсан.
Би Таны аюумшигуудыг амсан

 тэвднэм.
16 Таны шатаж буй хилэн
Дээгүүр минь өнгөрсөн.
Таны аймшгууд намайг устгасан.
17 Тэдгээр нь намайг ус мэт

 өдөржин хүрээлж
Тэд хамтдаа намайг бүсэлсэн.
18 Та амраг хайртыг бас анд нөхрийг
Надаас холдуулсан.
Танилууд минь ч харанхуйд

 байна.