Иудагийн өмнөд хаант улсын жижиг тосгоноос гаралтай эш үзүүлэгч Мика нь эш үзүүлэгч Исаиагийн цаг үед амьдарч байсан хүн юм. Шударга бус байдлын шийтгэл болж хойд хаант улсад Бурханаас сүйрэл ирнэ гэдгийг эш үзүүлэгч Амос өмнө нь зөгнөж байсантай адил, сүйрэл мөн өмнөд хаант улс дээр ч ирэх нь гэдгийг Мика зөгнөсөн юм.
 Гэхдээ Микагийн эш үзүүллэгт ирээдүйн найдварын тухай тодорхой туссан байдаг агаад Бурханы хаанчлал дор бүх үндэстэн амар тайван орших тухай (4:1–4) болон Давидын удмаас гарах аугаа Хаан энэ үндэстэнд амар амгаланг авчрах (5:2–5а) талаар өгүүлсэн байна. Израилийн бүх эш үзүүлэгчдийн санааг Мика ганцхан эшлэлд дүгнэн илэрхийлж чадсаныг бид 6:8-р эшлэлээс харж болох юм.

1 ЭЗЭНий энэ үг Иудагийн хаад Иотам, Ахаз, Хезекиагийн өдрүүдэд Морешетын хүн Микад ирсэн бөгөөд үүнийг тэр Самари болон Иерусалимын тухайд харжээ.

Самарид оноох шийтгэл

Сонсогтун, ард түмэн бүгд ээ,

Сонордогтун, дэлхий хийгээд

түүнийг дүүргэгчид ээ!

Эзэн ариун сүмээсээ,

Эзэн БУРХАН та нарын эсрэг

 гэрчлэгч байг.

Үзэгтүн, ЭЗЭН орших газраасаа

 гараад

Бууж ирэн,

 газрын өндөрлөгүүдийг

 гишгэчнэ.

Түүний дор уулс нь хайлж,

Хөндий талууд хуваагдан

Галын дэргэдэх лааны тос мэт

Хясаанаас цутгах ус мэт болно.

Энэ бүгд нь Иаковын гэмт үйлдэл,

Израилийн гэрийн нүглээс болсон

 юм.

Иаковын гэмт үйлдэл хэнээс вэ?

Самариас биш үү?

Иудагийн өндөр газрууд аль вэ?

Иерусалим биш үү?

Иймээс Би Самарийг хээр тал

 дахь сүйрлийн овоо,

Усан үзмийн төгөл суулгах газар

 болгоод,

Чулууг нь хөндийд асгаж,

Суурийг нь ил гаргана.

Хамаг шүтээн нь хага цохигдож,

Хөлс бүхэн нь галаар шатаагдана.

Хөрөг бүхнийг нь Би устгана.

Янхны хөлсөөр цуглуулсан тул

Янхны хөлс л болж тэд хувирна.

Иудагийн хотуудын сүйрэл

Үүнээс болоод гашуудан, уйлж,

хөл нүцгэн, шалдан явж,

Цөөвөр чоно мэт улин,

Тэмээн хяруул мэт гийнах ёстой,

 Би.

Шарх нь эдгэршгүй бөгөөд

Иудад хүрч иржээ.

Энэ нь ард түмний минь

 үүд хаалганд,

Бүр Иерусалимд хүрчээ.

10 Гатад үүнийг бүү хэл, огт бүү уйл.

Бет-леафрад шороон дээр өнхөр.

11 Шафирын оршин суугч аа,

Шившигтэйгээр шалдан явж

 өнгөр.

Заананы оршин суугч

 гарч ирэхгүй байна.

Бет-езел гашуудаж,

Чамаас хамгаалалтыг чинь

 авах болно.

12 Иерусалимын гулдан хаалга уруу

Гай гамшиг ЭЗЭНээс буусан учир

Маротын оршин суугч

сайны хүслэн болно.

13 Лахишийн оршин суугч аа,

Морьдоо тэргэнд хөллөөрэй.

Сионы охины нүгэл

 чамаас эхтэй юм.

Учир нь Израилийн гэмт үйлдэл

 чамаас олдсон юм.

14 Тиймээс чи Морешет-гатад

 хагацлын бэлэг өгөгтүн.

Ахзибын айлууд Израилийн

 хаадыг хуурах болно.

15 Марешагийн оршин суугч аа,

Эзлэгчийг Би чам дээр авчирна.

Израилийн алдар нь

Адулламд ирэх болно.

16 Баяр баясгалан болох

 хүүхдийнхээ төлөө чи

 гашуудаж

үсээ хяргаад халзан бол.

Тэд чамаас салж, цөлөгдөх тул

Бүргэд мэт бүр халзан бол.