ДУУЛАЛ 112

Зөвтийн ерөөл

112 1 ЭЗЭНийг магтагтун!
ЭЗЭНээс эмээдэг,
Тушаалуудад нь ихэд баярладаг

 хүн
Юутай ерөөлтэй!

2 Үр удам нь дэлхий дээр

 хүчтэй болно.
Чигч шударгын хойч үеийнхэн

 ерөөгдөнө.
3 Гэрт нь хөрөнгө баялгууд байна.
Зөвт байдал нь мөнхөд тогтоно.
4 Нигүүлсэнгүй, өрөвч, зөвт
Чигч шударга хүмүүсийн төлөө
Харанхуйд гэрэл цацарна.
5 Нигүүлсэнгүй бөгөөд

 зээлдүүлдэг хүн

 сайн байна.
Тэрээр шүүхэд

 хэргээ батлах болно.
6 Тэрээр хэзээ ч ганхахгүй.
Зөвт хүн мөнхөд дурсагдах болно.
7 Тэрээр муу мэдээнээс айхгүй.
ЭЗЭНд итгэн

 түүний зүрх бат болой.
8 Зүрх нь гуйвшгүй.
Тэрээр өстнүүдээ харахдаа ч

 хүртэл айхгүй.
9 Тэрээр тараасан,

 ядууст өгсөн бөгөөд
Түүний зөвт байдал мөнхөд байна.
Түүний эвэр хүндэтгэлтэйгээр

 өргөмжлөгдөнө.
10 Гэм буруутан хараад унтууцна.
Тэрээр шүдээ хавиран

 устаж үгүй болно.
Гэм буруутнуудын шунал

 тийнхүү сөнөнө.