ДУУЛАЛ 129

Израилийн дайснуудын унал
Өгсөх дуу.

129 1 “Залуу байхаас минь

 тэд намайг
Олон удаа хавчин зовоосон билээ”
Одоо Израиль хэлэг.
2 “Залуу байхаас минь тэд намайг
Олон удаа хавчин зовоосон билээ.
Гэвч тэд намайг дийлээгүй юм.
3 Нурууг минь тариачин

 анжсаар хагалав.
Тэд урт шан татсан билээ”
4 ЭЗЭН зөвт болой.
Тэрээр буруутуудын

 хүлээсээс тасалмуй.
5 Сионыг үзэн ядагчид бүгд
Ичгүүрт орж, ухарсугай!
6 Тэд зулгаахаас өмнө хатдаг
Дээвэр дээрх өвс ногоо мэт болог.
7 Эдгээр нь хадланчийн атгыг ч,
Тариа багцлагчийн

 тэврийг ч дүүргэхгүй.
8 Хажуугаар өнгөрөгчид ч
“ЭЗЭНий ерөөл та нар дээр байг.
Бид та нарыг ЭЗЭНий нэрээр ерөөе”

 гэж эс хэлнэ.