ДУУЛАЛ 57 

Хавчлага дорх итгэл, магтаал
Удирдаачид: Бүү устгаач аялгуунд.

Саулаас агуй уруу зугтах

үеийн Давидын миктам.

57 1 Намайг өршөөгөөч, Бурхан,

Намайг өршөөгөөч
Учир нь сэтгэл минь

 Таны дотор хоргодож байна.
Таны жигүүрийн сүүдэрт би
Хорлол өнгөртөл хоргодно.
2 Би Хамгийн Дээд Бурханд,
Миний төлөө зорилгоо

 биелүүлдэг
Бурханд хашхирна.
3 Тэрээр тэнгэрээс илгээж,
Намайг аварна
Намайг залгихаар завдагчдыг

 зэмлэнэ.                                      Села
Энэрэл хайр ба үнэнээ
Бурхан илгээнэ.
4 Миний амь

 арслангуудын дунд байна.
Би гал гаргагч хүний
хөвгүүдийн дунд хэвтэж байна.
Тэд жад ба сум мэт

 шүдтэй бөгөөд
Хэл нь хурц илд юм.
5 Тэнгэрсээс дээгүүр Бурхан өргөмжлөгдөх болтугай.
Сүр жавхлан тань
Бүх дэлхийн дээгүүр байг.
6 Тэд хөлд минь тор тавив.
Сэтгэл минь гонсойв.
Өмнө минь тэд нүх ухав.
Өөрсдөө тэгээд түүндээ унав.

                                                                                            Села
7 Зүрх минь бат байна,
Аяа Бурхан,

 зүрх минь бат байна.
Би дуулна, би аялгуулан дуулна.
8 Сэтгэл сүнс минь, сэрээч!
Босоо ятга ба ятга аа, сэрээч!
Үүрийн гэгээг би сэрээнэ.
9 Аяа Эзэн, би

 ард түмнүүдийн дунд
Танд талархал өргөнө.

Би үндэстнүүдийн дунд
Таныг магтан дуулна.
10 Учир нь хайр энэрэл тань

 тэнгэрт тулам,
Үнэн тань үүлсэд тулам билээ.
11 Аяа Бурхан,
Тэнгэрсээс дээгүүр

 өргөмжлөгдөөч.
Таны сүр жавхлан
Бүх дэлхийн дээгүүр байг.