ДУУЛАЛ75  

Бурханы гайхамшигт

үйлсэд талархахуй
Удирдаачид: Бүү устгаач аялгуунд.

Асафын дуулал. Дуу.

75 1 Бид Танд талархал өргөж байна,
Бурхан, бид талархал өргөж байна
Учир нь Таны нэр ойрхон
Таны гайхамшигт үйлс
тунхаглагдаж байна.

2 Би тогтоосон цагийг сонгохдоо
Чигч шударгаар шүүх билээ.
3 Дэлхий болон тэнд оршин суугч
Бүгд ганхана.
Баганануудыг нь Би
Бат тогтоожээ.                                                   Села
4 Бардамнагчдад Би “Бүү бардамна”
Буруутуудад “Эврээ бүү өргө.
5 Эврээ өндөрт бүү өргө.
Бүдүүн хүзүүгээр бүү ярь” гэв.
6 Учир нь өргөмжлөл
Дорноос ч үгүй, өрнөөс ч үгүй,
Цөлөөс ч үл ирнэ.
7 Харин Бурхан Шүүгч бөгөөд
Нэгийг бууруулж, нөгөөг

 өргөмжилнө.
8 Сайн хутгасан бөгөөд хөөсөрч буй

 дарстай аяга
ЭЗЭНий мутарт байна.
Тэрээр түүний дотроос цутгаж

 байна.
Дэлхийн бүх гэм буруутнууд
Шавхрууг нь шавхан уух болой.
9 Харин би мөнхөд тунхаглана.
Иаковын Бурханд би магтан

 дуулна.
10 Буруутын бүх эвэр таслагдана
Зөвтийн эврүүд өндөрт өргөгдөнө.