ДУУЛАЛ 132

Сион дахь үүрдийн орон гэр
Өгсөх дуу.

132 1 Аяа ЭЗЭН, Давидын төлөө
Бүх зовлон шаналлыг нь санаач.

2 ЭЗЭНд тэрээр хэрхэн тангараглан
Иаковын Төгс хүчит Нэгэнд

 андгайлсан билээ дээ!
3 “Үнэхээр би гэртээ ч орохгүй,
Орон дээрээ ч хэвтэхгүй.
4 Би унтахаар нүдээ ч анихгүй,
Зовхио ч буулгахгүй.
5 Энэ нь ЭЗЭНд зориулсан газрыг,
Иаковын Төгс хүчит Нэгэнд

 орших газрыг
би олох хүртэл болой” гэж

 байсныг нь санаач.
6 Харагтун, бид үүний талаар

 Ефратад сонсож,
Бид үүнийг Иаарын талбайгаас

олсон.
7 Түүний орших газарт очицгооё
Түүний хөлийн гишгүүрийн

 хажууд мөргөцгөөе.
8 Аяа ЭЗЭН, хүч чадлынхаа

 авдартай хамт
Амралтдаа орохоор Та босооч!
9 Тахилч нар чинь зөвт байдлаар

 хувцаслаг.
Таны бишрэлтнүүд

 баяр хөөр болон хашхираг.
10 Зарц Давидынхаа төлөө
Тослогдсон нэгнээсээ нүүр бүү

 буруулаач!
11 ЭЗЭН эргэж буцахгүй үнэнийг
Давидад тангарагласан нь
“Биеийн чинь үр жимснээс

Би чиний сэнтийд зална.
12 Хөвгүүд чинь Миний гэрээг,
Миний тэдэнд сургадаг

гэрчлэлийг минь сахивал
Тэдний хөвгүүд ч бас сэнтийд

чинь мөнхөд залрах болно”

хэмээсэн нь билээ.
13 Учир нь ЭЗЭН Сионыг сонгож,
Орших газраа хэмээн Түүнийг

хүсэв.
14 “Мөнхөд амрах газар минь энэ

болой.
Үүнийг хүссэн тул Би

энд амьдран сууна.
15 Би хоол хүнсийг нь

элбэгээр ерөөж,
Гачигдагсдыг нь талхаар хангана.
16 Бас тахилч нарыг нь Би

авралаар хувцаслах бөгөөд
Бишрэлтнүүд нь баярлан

чангаар дуулна.

17 Тэнд Би Давидад

 эврийг ургуулна.
Би тослогдогчдоо

 дэнлүү бэлтгэнэ.
18 Түүний дайснуудыг Би
ичгүүрээр хувцаслана.
Харин өөрийнх нь дээр

 титэм нь гялбах болно.”