ДУУЛАЛ 143

Дайснаас ангижрахуйн төлөө залбирал
Давидын дуулал.

143 1 Аяа ЭЗЭН,

 залбирлыг минь сонсож,
Гуйлтад минь чих тавиач.
Итгэмж болон зөвт байдал дотроо

 надад хариулаач!
2 Зарцаа шүүхээр бүү ирээч.
Учир нь Таны мэлмийд

 амьд хэн нь ч зөвт бус билээ.
3 Дайсан сэтгэлийг минь мөшгөж,
Амийг минь газарт нухчиж,
Аль эрт үхэгсэд шиг
Харанхуй газруудад

 намайг суулгав.
4 Тиймээс сүнс минь

 миний дотор сульдсан.
Зүрх минь ч миний дотор

 зогсох шахсан.
5 Би эртний өдрүүдийг санаж,
Таны үйлс бүхнийг тунгаан
Таны гарын үйлсийг

 нягтлан бодож байна.

6 Би Тан уруу гараа сунгана.
Сэтгэл минь ангасан газар мэт
Тан уруу тэмүүлдэг.                    Села
7 Аяа ЭЗЭН,

 надад даруйхан хариулаач!
Сүнс минь доройтож байна.
Надаас нүүрээ бүү нуугаач,

Эс тэгвээс би нүх уруу

одогчдын адил болох юм.
8 Өглөө бүр хайр энэрэлээ
надад сонсгооч!
Танд л би итгэдэг билээ.
Явах замыг минь надад зааж өгөөч!
Танд л би сэтгэлээ өргөн байна.
9 Аяа ЭЗЭН, намайг

дайснуудаас минь авраач!
Таны дотор би хоргодно.
10 Та миний Бурхан учраас
Тааллыг тань гүйцэлдүүлэхийг

надад заагаач!
Сайн Сүнс тань намайг
Тэгш газарт удирдана.
11 Аяа ЭЗЭН, нэрийнхээ төлөө
намайг амилуулаач!
Зөвт байдлынхаа төлөө

сэтгэлийг минь
зовлон шаналангаас

ангижруулаач!
12 Би Таны зарц учир
Хайр энэрлээрээ

дайснуудыг минь тастаж,
Сэтгэлийг минь зовоогч бүгдийг

устгаач!