ДУУЛАЛ 49 

Баялагт найдсан мунхаглал
Удирдаачид. Корагийн хөвгүүдийн дуулал.

49 1 Бүх хүмүүс ээ, сонс.

Ертөнц дэлхийн бүх оршин

 суугчид аа, чих тавь.
2 Хүн төрөлхтний хөвгүүд,
Хүний хөвгүүд
Баян ядуу аль аль нь сонсоцгоо.
3 Миний ам мэргэн ухааныг

 хэлэх бөгөөд
Миний зүрхний бясалгал

 ухаарал болой.
4 Би сургаалт үгэнд Ъ

 чихээ хандуулна.
Би сонжоо таавраа

 босоо ятгаар тайлна
5 Намайг залилагчдын хилэнц
Намайг хүрээлэхэд,
Зовлон зүдүүрийн өдөр би
Юунд айх ёстой вэ?
6 Эд хөрөнгөндөө итгэж,
Баялгийнхаа элбэг дэлбэгээр
сайрхагсад тэд юм.
7 Хэн нэгний амийн төлөөх
Золилт үнэхээр байхгүй.
Бурханд төлж чадах

 төлөөс гэж ч байхгүй.
8 Учир нь амийн төлөөс нь

 үнэ цэнэтэй,
Түүнийг мөнхөд төлж баршгүй.
9 Энэ нь тэр нэгэн, булшийг үзэхгүй
Мөнхөд амьдрахын тулд юм.
10 Мэргэн хүмүүс ч үхдэгийг

 тэр хардаг.
Мунхаг ба бүдүүлэг нь хамт сөнөн
Эд хөрөнгөө бусдад үлдээнэ.
11 Газар нутгаа тэд

 өөрсдийнхөө нэрээр нэрлэвч

 Булш нь тэдний үүрдийн орон гэр
Үеийн үед суух газар нь байна.
12 Хүндэтгэл дотроо хүн
Хоноглож үл чадах агаад
Тэрээр мөхөс адгуустай л адил.
13 Энэ нь мунхгаар найдагсдын зам

 бөгөөд
Тэдний үгийг сайшаагчдын

 төгсгөл болой.                                                                                                                       Села
14 Тэд хонь шиг
Үхэгсдийн оронд товлогдож,
Үхэл тэднийг хоньчлох болой.
Чигч шударга нэгэн тэднийг

 өглөөд захирна.
Хадан дүрс нь барагдах бөгөөд
Үхэгсдийн орон тэдний
Оршин суух газар болно.
15 Харин Бурхан амийг минь
Үхэгсдийн орны гараас золино.
Учир нь Тэр намайг авна.                                                       Села
16 Хүн баяжиж,
Гэр орных нь хөрөнгө нэмэгдэхэд

 бүү ай.
17 Тэр үхэхдээ юу ч авч явахгүй.
Түүний алдар ч араас нь явахгүй.
18 Амьддаа тэр өөрийгөө

 жаргалтай гэж тооцох зуур
Сайныг чи өөртөө үйлдэхэд
Хүмүүс чамайг магтана.
19 Эцэг өвгөдийнхөө үеийнхэн дээр
Гэвч тэрээр очно.
Эгнэгт тэд гэрлийг эс харна.
20 Үнэ хүндтэй ч үл ухаарах хүмүүн
Үхэж мөхөх адгуус адил.