ДУУЛАЛ 48 

Сионы алдар суу
Дуу. Корагийн хөвгүүдийн дуулал.

48 1 Бурханы маань хот, ариун ууланд
ЭЗЭН аугаа бөгөөд үлэмж ихээр

 магтагдана.
2 Үзэсгэлэнт өндөрлөг,

 бүх дэлхийн баяр хөөр
Хойд хязгаарт буй Сион уул нь
Их Хааны хот юм.
3 Түүний орднуудад
Бурхан хүчит цайз хэмээн

 танигджээ.
4 Үзэгтүн, хаад цуглаж,
Хамтдаа явж өнгөрөв.
5 Тэд түүнийг үзээд алмайрчээ.
Тэд түгшээд бушуухан зугтав.
6 Тэнд тэд айдас чичрэлд,
Төрж буй эмэгтэйнх шиг

 өвдөлтөд автжээ.
7 Дорнын салхиар
Та Таршишийн усан
онгоцнуудыг хэмхчсэн.
8 Түг түмдийн ЭЗЭНий хот,

 Бурханыхаа хотод
Бид сонссон шигээ харжээ.
Бурхан түүнийг

     мөнхөд байгуулна.                                                            Села
9 Бурхан, Таны сүмийн голд бид
Таны хайр энэрлийг боджээ.
10 Бурхан, Таны нэр
Таны магтаал шиг
Газрын хязгааруудад хүрнэ.
Таны баруун мутар

 ялалтаар дүүрэн.
11 Таны шүүлтүүдийн улмаас
Сион уул баясаг,
Иудагийн хотууд баярлаг.
12 Сионоор алхаж,

 түүнийг тойрон яв.
Цамхгуудыг нь тоол.
13 Хойч үедээ

 дамжуулан ярихын тулд
Цайзуудаар нь дамжин яв.
Хэрэмнүүдийг нь зүрхэндээ тунгаа.
14 Учир нь энэ Бурхан
Мөнхийн мөнхөд бидний Бурхан.
Үхэн үхтэл минь биднийг Тэр

 хөтөлнө.