ДУУЛАЛ19

Бурханы сүр жавхлан
Удирдаачид. Давидын дуулал.

19 1 Тэнгэр нь Бурханы сүр жавхланг

 зарлаж,
Огторгуй гарынх нь бүтээлийг

 тунхаглаж байна.
2 Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж,
Шөнөөс шөнөд

 мэдлэгийг илчилмүй.
3 Хэл яриа хийгээд үг үгүй,
Дуу ч сонсогдохгүй,
4 Дуу хоолой нь бүх газарт,
Үгс нь ертөнцийн хязгаарт хүрсэн.
Тэдгээрийн дотор Бурхан
Наранд зориулж

 майхан барьжээ.
5 Сүйт залуу гэрээсээ гарч ирэх мэт

 нар мандав.
Хөөрсөн баатар эр шиг
замаараа тэр довтолно.
6 Тэнгэрийн нэг захаас мандаад
Нөгөө захад

 тойрон явсаар жаргана.
Халуунаас нь нуугдах юм гэж

 нэг ч үгүй.
7 ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр,
Сэтгэлийг сэргээдэг.
ЭЗЭНий гэрчлэл нь баттай,
Гэнэнийг ухаантай болгодог.
8 ЭЗЭНий сургаал нь зөв,
Зүрхний баясгалан
ЭЗЭНий тушаал нь тодорхой,
Нүдний гэгээрэл.
9 ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр,
Мөнхөд оршдог.
ЭЗЭНий шүүлтүүд үнэн
Бүгд зөв шударга.
10 Тэд алтнаас, их шижир алтнаас ч

 илүү хүсүүштэй,
Зөгийн бал, зөгийн сархинагаас

 дусдагаас ч

 илүү чихэрлэг.
11 Бас эдгээрээр
Таны зарц сануулга авсан.
Тэдгээрийг сахин биелүүлснээр
Агуу их шагнал байдаг.
12 Хэн буруугаа ухаарч чадах вэ?
Намайг нууцлагдсан буруунуудаас

 ангижруулаач.
13 Мөн зарцаа санаатай нүглээс

хамгаалаач.
Тэдэнд намайг бүү захируулаач.
Тэгвэл би гэмгүй болж,

  Их гэмт үйлдлээс ангижирна.
14 Миний хад
Аврагч ЭЗЭН минь,
Амнаас минь гарах үгс хийгээд
Зүрхний минь бясалгалууд
Таны мэлмийд
Нийцэн авагдах болтугай!