ДУУЛАЛ 128

Итгэмжитний гэр жаргалтай
Өгсөх дуу.

128 1 ЭЗЭНээс эмээдэг,
Түүний замаар замнагч хүн бүр
Юутай ерөөлтэй вэ!
2 Чи гарынхаа хүч хөдөлмөрийг

 хүртэх үедээ
Аз жаргалтай байх бөгөөд

 сайн сайхан байна.
3 Эхнэр чинь гэрийн чинь доторх
Үр жимстэй усан үзмийн мод

 лугаа адил,
Хөвгүүд чинь ширээг чинь

 тойрон буй
Чидун модны нахиа лугаа адил

 билээ.
4 Харагтун, учир нь ЭЗЭНээс

 эмээдэг хүн
Ийнхүү ерөөгдөх болой.
5 ЭЗЭН чамайг Сионоос ерөөж,
Чи амьдралынхаа бүхий л

 өдрүүдэд
Иерусалимын сайн сайхныг

 харан
6 Хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг

 үзэх болтугай!
Израилийн дээр

 амар амгалан

 орштугай!