ДУУЛАЛ 39

Мэргэн ухаан ба өршөөл

эрсэн залбирал
Удирдаачид. Иедутунд.

Давидын дуулал.

39 1 “Би хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулд
Зам мөрөө сахих болно
Гэм буруутан өмнө минь байх

 зуур
Амаа хазаарлах болно” гэж би

 хэлсэн.
2 Би үг дуугүй байж,
Сайныг ч дуугараагүй бөгөөд
Шаналал минь сэдэрнэ.
3 Дотор минь зүрх халуун оргиж,
Гаслан дунд минь гал дүрэлзэв
Тэгээд би хэлээрээ ярилаа.
4 “Эзэн, миний эцэс хийгээд

 өдрүүдийн минь хэмжээг
Надад мэдүүлээч
Хэр доройгоо би мэдье!
5 Харагтун, Та өдрүүдийг минь
Алгын чинээхэн болгосон,
Амьдралын минь хугацаа
Таны өмнө юу ч биш.
Үнэндээ хүн бүр

 хамгийн сайн үедээ ч
Зүгээр л нэг амьсгал буюу.                                                                                      Села
6 Үнэндээ хүн бүр

 сүүдэр шиг л явна.
Үнэндээ тэд дэмий юманд л

 шуугина.
Тэрээр овоолдог боловч
Хэн түүнийг авахыг эс мэднэ.
7 Өө Эзэн, одоо би чухам

 юуг хүлээнэ вэ?
Миний найдвар Танд л байна
8 Намайг бүх гэмт үйлдлээс минь

 авраач,
Намайг мунхаг хүнээр

 бүү зэмлүүлээч!
9 Та үүнийг үйлдсэн учраас
Би хэлгүй болж амаа үл нээнэ.
10 Гамшгаа надаас зайлуулаач!
Таны мутрын цохилтод

 би үрэгдсэн.
11 Хилэнцийн улмаас Та
Хүнийг зэмлэлээр гэсгээдэг
Та түүний сайхныг
Хивэн эрвээхэй адил цөлмөнө.
Үнэхээр хүн бүхэн
Зүгээр л нэг амьсгал буюу.                                                                                           Села
12 ЭЗЭН, залбирлыг минь сонсож,
Хашхирах дуунд минь чих тавиач,
Нулимсанд минь бүү дуугүй байгаач!
Би Таны хувьд ирмэл хүн,
Бүх эцэг өвгөдийнхөө адил түр суугч болой
13 Намайг одож, алга болохоос өмнө
Намайг дахин баярлаг хэмээн
Надаас Та харцаа салгаа салгаач!”