ХОЁРДУГААР НОМ
(Дуулал 42–72)
Бурханыг хүсэмжлэхүй
Удирдаачид. Корагийн хөвгүүдийн маскил.

42 1 Буга урсгал усыг хүсэхийн адил
Бурхан Таныг сэтгэл минь хүснэм
2 Бурханаар, амьд Бурханаар
Сэтгэл минь цангамуй
Би хэзээ явж, Бурханд бараалхах

 вэ?
3 Хүмүүс надад
“Чиний Бурхан хаана байна?” гэж

 өдөржин хэлэхэд
Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болов.
4 Урьд нь би баяр тэмдэглэж буй
олон түмний дунд явж,
Баяр хийгээд талархал өргөх

 уухайгаар
Тэднийг Бурханы өргөө уруу
Цуваагаар дагуулдаг байлаа.
Эдгээр зүйлийг л би санаж,
Сэтгэлдээ шаналан өвдөж байна.
5 Сэтгэл минь ээ, чи юунд

 цөхөрнө вэ?
Яагаад чи миний дотор үймэрнэ вэ?
Бурханд найд,
Учир нь Түүний оршихуйн

 авралын төлөө
Би Түүнийг дахин магтах болно
6 Бурхан минь ээ,
Сэтгэл минь миний дотор

 цөхөрсөн байна
Тиймээс би Таныг Иордан нутаг,
Хермон ба Мизар уулаас дурсдаг
7 Таны хүрхрээнүүдийн дуунд
Оёоргүй гүн оёоргүй гүнийгээ дууддаг.
Таны давалгаа, долгио намайг

 нөмрөв.
8 ЭЗЭН өдрөөр энэрэл хайраа

 тушаана
Шөнөөр Түүний дуу болох
Амьдралын минь Бурханд

 хандсан залбирал
Надтай хамт байна
9 Өөрийн минь хад болсон

 Бурханд би
“Юунд Та намайг мартсан бэ?
Юунд би дайсны дарангуйллаас

 болж
Гашуудан явна вэ?” гэж хэлнэ
10 Ясыг минь бяцлах шиг
Өстнүүд минь намайг буруутгана.
Тэд өдөржин надад
“Бурхан чинь хаана байна?” гэж

 хэлнэ.
11 Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?

  Яагаад чи дотор минь гасална вэ?
Бурханд найд!
Учир нь би миний Бурхан,

 миний тусламж
Түүнийгээ л магтах болно.