ДУУЛАЛ 61 

Бурханы хамгаалалтын баталгаа
Удирдаачид: Чавхдаст хөгжимд.

Давидын дуулал.

61 1 Хашхирахыг минь сонсооч, Бурхан,

Залбиралд минь чих тавиач.
2 Зүрхээ цөхрөн доройтоход
Газар дэлхийн хязгаараас би
Таныг дуудаж байна.
Надаас өндөр хад уруу
Намайг хөтлөн гаргаач.
3 Учир нь Та надад
Хоргодох газар,
Дайсны урдах бат бэх цамхаг билээ.
4 Би майханд тань

 мөнхөд амьдрахсан.
Таны жигүүрийн сүүдэр дор

 хоргодохсон.                                          Села
5 Бурхан, Та тангаргуудыг минь

 сонссон билээ.
Нэрээс тань эмээгчдийн өвийг
Та надад өгсөн.
6 Та хааны өдрүүд дээр өдрүүд нэмж,
Он жилүүдийг нь үеийн үед
үргэлжлүүлэх болтугай.
7 Тэрээр Бурханы өмнө мөнхөд

 амьдарна.
Түүнийг хамгаалуулахаар
Энэрэл хайр ба үнэнийг томилооч.
8 Тийнхүү өдөр өдрөөр

 ам өчгөө төлсөөр
Би Таны нэрийг

 мөнхөд магтан дуулна.