ДУУЛАЛ 144

Үндэсний чөлөөлөл, аюулгүй байдлын

төлөө залбирал
Давидаас.

144 1 Гарыг минь дайтахад,
Хурууг минь

 тулалдахад бэлтгэдэг,
Миний хад ЭЗЭН

 магтагдах болтугай!
2 Миний хайр энэрэл ба

 миний цайз,
Миний бэхлэлт ба миний аврагч,
Миний бамбай ба

 миний хоргоддог Нэгэн,
Ард түмнийг минь миний дор захируулагч.
3 Аяа ЭЗЭН, хүний хүү гэгч нь

 юу болоод
Та түүнийг мэддэг юм бэ?
Хүн гэгч нь юу болоод
Та түүний тухай боддог юм бэ?
4 Хүн амьсгалтай адил бөгөөд
Өдрүүд нь улирч буй

 сүүдэр шиг билээ.
5 Аяа, ЭЗЭН, тэнгэрсээ бөхийлгөн
доош бууж ирээч!
Утаа уугиулахаар уулсад хүрээч!
6 Аянга цахилгаан

 цахиулан тараагаач!
Сумнуудаа харваж,

 тэднийг бут цохиоч!
7 Өндөр дээрээс мутраа сунган
Намайг их уснаас,
Харийн хөвгүүдийн гараас

 салган чөлөөлөөч!
8 Тэдний ам

 хоосон хуурмаг ярьдаг бөгөөд
Баруун гар нь

 худлын баруун гар юм.
9 Аяа Бурхан, би Танд

 шинэ дуу дуулна.
Арван утаст ятгаар би Танд

 магтан дуулна.
10 Тэрээр хаадад авралыг өгч,
Өөрийн зарц Давидыг

 буруугийн илднээс авардаг.
11 Ам нь хоосон хуурмаг ярьдаг,
Баруун гар нь

 худлын баруун гар болсон,
Гаднынхны гараас намайг

 салган чөлөөлөөч!
12 Хөвгүүдийг маань залууд нь

 ургаж гүйцсэн ургамал адил,
Охидыг маань ордонд хэлбэртэй

 урласан булангийн багана мэт

 болгооч!
13 Үр тариа саравчуудад маань

 төрөл төрлөөрөө дүүрч,
Хонинууд маань

 манай талбайнуудад
Мянга түмээр үржих болтугай!
14 Үхрүүд маань ачаа зөөх болтугай!
Цөмрөн орох, гарч одох зүйлгүй,
Гудамжнуудад маань чарлах дуун

 үгүй болох болтугай!
15 Ийм ард түмэн
Юутай ерөөлтэй вэ!
ЭЗЭНийг Бурханаа болгодог

 ард түмэн
Юутай ерөөлтэй вэ!