ДУУЛАЛ 127

Бурханы ивээл орон гэрт
Соломоны өгсөх дуу.

127 1 ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас  нааш
Түүнийг байгуулагчид

 дэмий хөдөлмөрлөнө.
ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш
Манаач хүн дэмий л

 сэрүүн байна.
2 Хайрладаг хүндээ Тэр нойрыг ч

 өгдөг атал
Харин та нар эрт босож,

 оройттол суугаад,
Зүтгэж олсон талхаа идэх нь
Зүгээр л дэмий аж
3 Харагтун, үр хүүхэд

 ЭЗЭНээс ирэх өв,
Умайн үр жимс нь

 шагнал болой.
4 Залуу хүний хөвгүүд
Дайчны гарт буй сум адил.
5 Тэднээр саадгаа дүүргэсэн хүн
Юутай ерөөлтэй вэ!
Үүд хаалган дээр
дайснуудтайгаа тэд

 ярилцах үедээ
Ичгүүрт эс ормой.