ДУУЛАЛ 71

Хамгаалал тусламжийн залбирал

71 1 ЭЗЭН, Таны дотор би хоргодсон

Намайг хэзээ ч

 ичгүүрт бүү унагаач!

2 Зөв шударгаараа намайг

 авран суллаач,
Сонор юугаа над уруу хандуулан
Намайг авраач!
3 Миний хоргодох хад,
Намайг аврах Таны тушааснаар

 үргэлж явахын тулд

 хүчирхэг бэхлэлт минь

 болооч!
Та миний хад, бат цайз минь

 билээ.
4 Бурхан минь ээ, намайг
Гэм буруутны гараас,
Ёс бусыг үйлдэгч ба
харгис хүний нударгаас авраач!
5 Учир нь Та миний найдвар
БУРХАН Эзэн,
Та бол залуугаас минь

 миний итгэл юм.
6 Төрөхөөсөө би Таныг түшсэн,n
Та намайг эхийн минь хэвлийгээс
гаргаж авсан Нэгэн.
Үргэлж Таныг магтму, би.
7 Олон хүнд би гайхашрал болжээ.
Та миний бат бэх хоргодох газар.
8 Ам минь Таны магтаалаар,
Таны алдраар

 бүхэл өдөржин дүүрэн.
9 Хөгшрөх үед минь
Намайг бүү орхиоч.
Хүч чадал минь барагдах үед
Намайг бүү хаяач!
10 Учир нь дайснууд минь
Миний эсрэг ярилцжээ.
Миний амийг отогчид
Хамтран хуйвалджээ.
11 Тэгэхдээ тэд “Бурхан түүнийг

 хаясан
Аврах хүн байхгүй учраас
Түүнийг хөөж, барь” гэцгээнэ.
12 Бурхан, надаас бүү хол байгаач
Бурхан минь ээ,

 надад туслахаар хурдлаач!
13 Сүнсийг минь буруутгагчдыг
Ичгүүрт унаган сөнөөгөөч
Намайг хорлохыг хүсэгчдийг
Доромжлол, ичгүүрээр нөмөргөөч!
14 Харин би үргэлж найдаж,
Таныг улам ихээр магтах болно.
15 Ам минь Таны зөв шударга,
Таны авралыг өдөржин ярина.
Учир нь би тоог нь ч эс мэднэ.
16 Би БУРХАН Эзэний

 хүчит үйлстэй ирнэ.
Би Таны зөвт байдлыг
Зөвхөн Таныг магтмуй.
17 Бурхан, Та залуугаас минь эхлэн
Намайг сургасан.
Эдүгээ хүртэл би
Таны гайхамшигт үйлсийг

 тунхагладаг.
18 Бурхан, хөгширч

 бууралтах үед минь ч
Намайг бүү орхиоч,
Таны мутрыг би үе удамд,
Таны хүчийг ирээдүйн бүх хүнд
Тунхаглах хүртэл бүү орхиоч!
19 Учир нь аугаа зүйлсийг

 хийсэн Бурхан,
Таны зөвт байдал тэнгэрт хүрсэн.
Бурхан, хэн Тантай адил вэ?
20 Надад олон зовлон шаналанг

 үзүүлсэн Та
Намайг дахин сэргээж,
Газрын гүнээс дахин татан гаргана.
21 Та агуу байдлыг минь улам өсгөж,
Намайг тайвшруулахаар эргэнэ.
22 Бурхан минь ээ, би Таны үнэнийг,
Таныг босоо ятгаар магтана.
Израилийн Ариун Нэгэн,
Би Танд ятга хөгжмөөр

 магтан дуулна.
23 Би Танд магтан дуулах үед
Уруул минь баярлан хашхирна.
Таны аварсан

 миний сэтгэл баясна.
24 Хэл минь ч өдөржин
Таны зөвт байдлыг өгүүлнэ.
Учир нь намайг

 хорлохыг хүсэгчид
Доромжлол ба ичгүүрт

 унасан билээ.