ДУУЛАЛ 15

ЭЗЭНий өргөөнд амьдрагч
Давидын дуулал.

15 1 ЭЗЭН, Таны асарт

 хэн оршин суух вэ?
Таны ариун ууланд

 хэн амьдран суух вэ?
2 Гэм зэмгүй явж,

зөв шударгыг үйлдэж,
Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн
3 Хэлээрээ гүтгэдэггүй,
Анд нөхөртөө ч муу юм хийдэггүй,
Хөршийгөө ч эсэргүүцэн

буруутгадаггүй.
4 Түүний нүдэнд олиггүй нь

жигшигддэг боловч
ЭЗЭНээс эмээгчдийг

тэрээр хүндэлдэг
Тэр өөрөө хохирсон ч
Андгайлснаасаа үл няцна.
5 Тэр мөнгөө хүүтэй зээлүүлдэггүй,
Гэмгүй хүний эсрэг хахууль

авдаггүй юм.
Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч

ганхахгүй.