ДУУЛАЛ 53 

Итгэл сүсэггүйдлийг буруушаахуй
Удирдаачид. Махалатын дагуу.

 Давидын маскил.

53 1 Мунхаг нэгэн зүрхэндээ
“Бурхан байдаггүй” гэдэг.
Тэд завхарцгааж
Жигшмээр гэмт хэргүүд үйлдсэн.
Сайныг үйлддэг хүн алга.
2 Тэнгэрээс Бурхан хүний

 хөвгүүдийг

 өнгийн харсан нь
Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг хүн

 байгаа эсэхийг харахын тулд

 аж.
3 Тэд бүгд уруудан гажиж,

 бүгд адилхан завхарцгаасан.
Сайныг үйлддэг хүн алга,

 ганц ч алга.
4 Талх иддэг шиг

 хүмүүсийг минь иддэг агаад
Бурханыг дууддаггүй,

 ёс бусыг үйлдэгч эдэнд

 мэдлэг байна уу?
5 Айхаар юм алга атал
Тэд үлэмж ихээр айж чичрэх

 болно.
Чамайг бүслэгчдийн ясыг
Бурхан тараасан.
Бурхан тэднийг түлхсэн тул
Чи тэднийг ичгүүр болгосон.
6 Израилийн аврал
Сионоос гарах болтугай!
Бурхан, олзлогдсон хүмүүсээ
эргүүлэн авч ирэхэд
Иаков баясан,

 Израиль баярлана.