ДУУЛАЛ 108

Ялалтын магтаал залбирал
Дуу. Давидын дуулал.

108 1 Аяа Бурхан,

 зүрх минь бат байна.
Би дуулна, би аялгуулан дуулна.
Сэтгэл сүнс минь, сэрээч!
2 Босоо ятга болон ятга аа, сэрээч.
Үүрийн гэгээг би сэрээнэ!
3 Аяа ЭЗЭН, би ард түмнүүдийн

 дунд
Танд талархал өргөнө,
Үндэстнүүдийн дунд
Таныг магтан дуулна.
4 Учир нь хайр энэрэл тань
Тэнгэрсээс өндөр,
Үнэн тань үүлсэд хүрэм билээ.
5 Аяа Бурхан, тэнгэрсээс дээгүүр,
Сүр жавхлан тань

 бүх дэлхийн дээгүүр
Өргөмжлөгдөх болтугай.
6 Таны хайртууд

 чөлөөлөгдөхийн тулд
Баруун мутраараа аварч,

 надад хариулаач.
7 Бурхан ариун газартаа айлдахдаа
“Би ихэд баярлана.
Би Шехемийг хувааж
Суккотын хөндийг хэмжинэ.
8 Гилеад Минийх,

 Манассе ч Минийх
Ефраим ч Миний толгойн дуулга.
Иуда бол очирт таяг минь.
9 Моаб Миний угаалгын сав
Едомын дээр Би гутлаа шиднэ.
Филистийн дээгүүр Би

 ялгууснаар хашхирна” гэв.
10 Хэн намайг бэхлэгдсэн хотод

 авчрах вэ?
Хэн намайг Едом уруу хөтлөх вэ?
11 Өө, Бурхан, Та Өөрөө
Биднээс татгалзсан бус уу?
Өө Бурхан, Та манай цэрэгтэй

 хамт давшихгүй гэж үү?

Учир нь хүнээр авруулах нь

 дэмий хоосон юм.
13 Бурхантай хамт бид

 зоригтой байна.
Өстнүүдийг маань гишгэлэгч нь

 Тэр билээ.