ДУУЛАЛ 117 

Магтаалын дуудлага

117 1 Бүх үндэстэн,
ЭЗЭНийг магтагтун
Бүх ард түмэн,
Түүнийг өргөмжлөгтүн!
2 Учир нь бидэнд хандсан
Түүний энэрэл хайр нь агуу
ЭЗЭНий үнэн үүрд мөнх
ЭЗЭНийг магтагтун!