ДУУЛАЛ 29

Бурханы дуу хоолой
Давидын дуулал.

29 1 Тэнгэрлэг биес ээ,
ЭЗЭНд өгөгдөгтүн!
Алдар хийгээд хүч чадал нь
ЭЗЭНд өгөгдөгтүн!
2 Нэрийнх нь улмаас
Алдар нь ЭЗЭНд өгөгдөг!
Ариун хувцсыг өмсөнr
ЭЗЭНд мөргөгтүн!
3 ЭЗЭНий дуу хоолой
Усан дээгүүр байх ажгуу.
Алдрын Бурхан нүргэлмүй.
Их усан дээгүүрх ЭЗЭН буюу.
4 ЭЗЭНий дуу хоолой хүчтэй,
ЭЗЭНий дуу хоолой сүр

 жавхлантай.
5 ЭЗЭНий дуу хоолой хуш модыг ч

 хугалдаг.
Тийм ээ, ЭЗЭН
Ливаны хуш модыг зомгол болгодог.
6 Ливаныг тугал шиг,
Сирионыг зэрлэг үхрийн тугал

 шиг
Тэрээр оодгонуулдаг билээ.
7 ЭЗЭНий дуу хоолой
Галын дөлийг салгамуй.
8 ЭЗЭНий дуу хоолой
Цөл газрыг чичрүүлмүй.
ЭЗЭН, Кадешийн цөлийг

 чичрүүлдэг.
9 ЭЗЭНий дуу хоолой согоог тугаллуулж,
Ойг нүцгэртэл хуу татдаг.
Сүмд нь юм бүгд
“Алдар” гэж хэлцгээх авай.
10 ЭЗЭН, үерийн усан дээр суусан
Тийм ээ, ЭЗЭН сэнтийдээ
Мөнхөд хаанчлан заларна.
11 ЭЗЭН, хүмүүстээ хүчийг хайрлан
ЭЗЭН, ард түмнээ
Амар амгалангаар ерөөнө.