ДУУЛАЛ 13

Дайснаасаа ангижрахын

төлөө гуйлт
Удирдаачид. Давидаас.

13 1 ЭЗЭН, хэдий болтол юм бэ?
Та намайг үүрд мартах юм уу?
Хэдий болтол Та надаас
Нүүрээ нуух юм бэ?
2 Би хэдий болтол

 сэтгэлтэйгээ ярьж,
Бүхий л өдөржин

 зүрхээрээ зовох юм бэ?
Хэдий болтол дайснууд минь
Миний дээр өргөмжлөгдөх вэ?
3 Бурхан ЭЗЭН минь,
Тунгаан бодож, надад хариу өгөөч.
Нүдийг минь нээгээч.
Эс тэгвэл би үхлээр нойрсож,
4 Дайсан минь ч “Би түүнийг ялан

 дийлсэн” гэж хэлнэ.
Намайг ганхах үед
өстнүүд минь ч баярлах болно.
5 Харин би хайр энэрэлд тань

 итгэсэн.
Зүрх минь Таны авралд баясах болно.
6 Би ЭЗЭНд дуулна,
Тэр надад өгөөмөр хандсан билээ.