ДУУЛАЛ 51 

Цэвэршил, өршөөл эрсэн залбирал
Удирдаачид. Батшеба уруу орсных

нь дараа Давид дээр эш үзүүлэгч

Натан ирсэн үеийн Давидын дуулал.

51 1 Бурхан, хайр энэрлийнхээ учир
Намайг нигүүлсээч.
Арвин их өршөөлийнхөө учир
Гэмт үйлдлийг минь арилгаач.
2 Хилэнцээс минь намайг

 олонтаа угааж,
Нүглээс минь намайг цэвэрлээч.
3 Би гэмт үйлдэлээ мэднэ.
Нүгэл минь үргэлж миний өмнө.
4 Таны, зөвхөн Таны эсрэг би

 нүгэл үйлдэж,
Таны мэлмийд ёрын мууг

 хийлээ.
Тийм болохоор Та

 айлдвараараа зөвтөж,
Та шүүгдэхдээ зэмгүй болой.
5 Харагтун, хилэнц дунд би төрж,
Нүгэл дотор эх минь намайг

 олж тээсэн.
6 Харагтун, сэтгэлийн гүнд үнэн

 байхыг
Та хүсдэг бөгөөд
Дотоод чанадад минь Та
Мэргэн ухааныг мэдүүлнэ.
7 Балуунаар гэмийг минь

 цэвэршүүлээч.
Би цэвэр болно.
Намайг угаагаач,
Би цаснаас цагаан болно.
8 Надад баяр хөөр,

 баясгаланг сонсгооч.
Та яйруулсан ясаа баясгаач.
9 Гэм нүглээс минь нүүрээ буруулж,
Хилэнц бүхнийг минь арилгаач.
10 Бурхан, миний дотор
цэвэр зүрхийг бүтээж,
Миний дотор зөв сүнсийг

 шинэчлэн авчраач.
11 Оршихуйгаасаа намайг

 бүү холдуулаач.
Ариун Сүнсээ надаас бүү аваач.
12 Авралынхаа баясгаланг

 надад сэргээж өгч,
Хүсэл зоригийнхоо сүнсээр намайг тэтгээч.
13 Би тэрслэгчдэд Таны замуудыг

 заах бөгөөд
Нүгэлтнүүд Тан уруу буцах болно.
14 Бурхан, авралын минь Бурхан,
Намайг цус урсгалтаас авраач.
Хэл минь Таны зөвт байдлыг

 дуулна.
15 ЭЗЭН, уруулыг минь нээгээч.
Ам минь Таны магтаалыг

 тунхаглана.
16 Учир нь Та тахилд баярлахгүй.
Тийм бишсэн бол би

 түүнийг өргөхсөн.
Та шатаалт тахилыг таалахгүй.

17 Бурханы авах тахил нь

 эмтэрсэн сүнс юм.
Эмтэрсэн, гэмшсэн зүрхийг
Бурхан Та жигшихгүй.
18 Өөрийн тааллаар Сионд

 сайныг үйлдээч.
Иерусалимын хэрмийг

 барьж босгооч.
19 Тэгэхэд Та зөвт тахилуудад,
Шатаалт тахил ба
Бүтэн шатаалт тахилд баярлана
Тахилын ширээн дээр тань
Залуу бухнууд тахигдана.