ДУУЛАЛ 95

Магтаал ба дуулгаврын уриа

95 1 Ирэгтүн, ЭЗЭНд
баясалтайгаар дуулцгаан
Авралынхаа хаданд
баяртайгаар хашхирцгаая!
2 Түүний өмнө

 талархалтайгаар ирж,
Түүнд дууллуудаар
баяртайгаар хашхирцгаая!
3 ЭЗЭН аугаа Бурхан бөгөөд
Бүх бурхдын дээд аугаа Хаан юм.
4 Дэлхийн гүн газрууд
Түүний гарт байдаг бөгөөд
Уулсын оройнууд ч бас Түүнийх.
5 Далай ч Түүнийх
Учир нь Тэрээр түүнийг

 бүтээсэн Нэгэн бөгөөд
Түүний мутар хуурай газрыг ч

 хэлбэржүүлсэн.
6 Ирэгтүн, биднийг бүтээгч

 ЭЗЭНий өмнө
мөргөн сөгдөж, сөхөрцгөөе!
7 Учир нь ЭЗЭН,

 бидний Бурхан бөгөөд
Бид Түүний

 бэлчээрийн ард түмэн,
Түүний мутрын хонин сүрэг юм.
Өнөөдөр та нар

 Түүний дууг сонсвол
8 Мерибад болсны адил,
Цөлд Массагийн өдөр болсны

 адил та нар зүрхээ бүү

 хатууруул.
9 “Үйлсийг минь харсан хэрнээ
Та нарын эцэг өвгөд Намайг

 дөчин жилийн турш шалгаж

 сориход
10 Би тэр үеийнхэнд цухалдаж,
Тэд зүрхэндээ төөрөлддөг,
Тэд замуудыг минь мэддэггүй

 хүмүүс хэмээн айлдсан.
11 Тиймээс Би хилэн дотроо
Амралт уруу минь тэд эс орно

 хэмээн андгайлсан”