ТАВДУГААР НОМ
(Дуулал 107–150)
ДУУЛАЛ 107

Түмэн зовлонгоос

гэтэлгэсэнд талархахуй

107 1 ЭЗЭНд талархагтун!
Тэрээр сайн сайхан бөгөөд
Түүний хайр энэрэл мөнхийнх.
2 Өстний гараас Түүний зольсон,
ЭЗЭНээр золигдсон хүмүүс

 ийн өгүүлэг.
3 Өрнө хийгээд дорно,
Өмнө хийгээд умар,
Нутаг бүрээс

 тэднийг цуглуулсан билээ.
4 Тэд цөлд зэлүүд замаар тэнэж,

Оршин суугчидтай хотыг эс олов.
5 Өлсөж, цангаад
Тэдний сэтгэл нь сульджээ.
6 Шаналал дундаа тэд

 ЭЗЭНд хашхирсанд
Шахаанаас нь Тэр сулласан.
7 Оршин суугчидтай хот уруу нь

 явуулахаар
Тэр бас тэднийг

 шулуун замаар хөтөлсөн.
8 Энэрэл хайрынх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн

 гайхамшгуудынх нь төлөө
ЭЗЭНд талархагтун!
9 Учир нь цангасан хүнийг
Тэрээр хангалуун болгож,
Өлссөн хүнийг сайн зүйлсээр
дүүргэдэг билээ.
10 Зарим нь харанхуйд болон
Үхлийн харанхуйд суусан агаад
Зовлон зүдүүр, төмөр гинжний

 хоригдлууд юм.
11 Учир нь тэд

 Бурханы үгэнд тэрслэн
Хамгийн Дээд Нэгэний зөвлөгөөг

  зэвүүцсэн билээ.
12 Тэдний зүрх хүчир хөдөлмөрт

 номхров.
Тэд бүдрэн унасан бөгөөд

 хэн ч эс туслав.
13 Шаналал дундаа ЭЗЭНд тэд

 хашхирсанд
Шахаанаас нь Тэр аварчээ.
14 Тэднийг харанхуйгаас ба
Үхлийн харанхуйгаас Тэр гаргаж,
Хүлээсийг нь таслав.
15 Энэрэл хайрынх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн

 гайхамшгуудынх нь төлөө
ЭЗЭНд талархагтун!
16 Учир нь Тэрээр

 хүрэл дааман хаалгыг

 хэмхэлж,
Хөндөл төмрийг нь хугалсан.
17 Тэрслүү зам, хилэнцээсээ болж
Тэнэгүүд зовжээ.
18 Тэдний сэтгэл бүхий л хоолонд

 дургүйцэж
Үхлийн үүд хаалганд ойртжээ.
19 Шаналал дундаа тэд ЭЗЭНд хашхирсанд
Шахаанаас нь Тэр аварчээ.
20 Үгээ илгээн тэднийг эдгээж,
Мөхлөөс нь аврав,
21 Энэрэл хайрынх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн

 гайхамшгуудынх нь төлөө
ЭЗЭНд талархагтун!
22 Тэд бас талархлын тахилуудыг

 өргөг!
Түүний үйлсийг уухайн дуугаар

 тунхаглаг!
23 Усан онгоцоор далайд гарагчид,
Их усан дээр наймаа эрхлэгчид
24 ЭЗЭНий үйлсийг хийгээд
Гүнд буй гайхамшгуудыг нь

 харж байна.
25 Учир нь Тэр тушаан

 салхи шуургыг босгоод,

Түүгээр давалгааг хуйлруулав.
26 Тэд тэнгэр өөд гарч,
Оёоргүй гүнд эргэн буужээ.
Гамшгийн улмаас

 сэтгэл нь мохжээ.
27 Тэд согтуу хүн шиг

 дороо эргэлдэн гуйвж,
Оюун ухаан нь самуурав.
28 Шаналал дундаа тэд

 ЭЗЭНд хашхирсанд
Шахаанаас нь Тэр гаргаж авав.
29 Далайн давалгаануудыг

 нам гүм болгохоор
Тэрээр шуургыг аядуулав.
30 Тэдгээр нь нам гүм болсонд
Тэд баярласан бөгөөд
Тэр тэднийг хүссэн боомт уруу нь

 газарчилжээ.
31 Энэрэл хайрынх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн

 гайхамшгуудынх нь төлөө
ЭЗЭНд талархагтун!
32 Тэд бас ард түмнүүдийн цуглаанд
Түүнийг өргөмжилж,
Ахмадуудын чуулаанд
Түүнийг магтаг.
33 Тэрээр гол мөрнүүдийг цөл,
Усан булгуудыг улайдмал шороо,
34 Шимтэй газрыг

 хужиртай болгодог нь
Тэнд оршин суугчдын

 ёрын муугаас болдог юм.

35 Цөлийг усны цөөрөм,
Тэрээр хагсмал газрыг

усны булгууд болгодог.
36 Тэнд өлссөн хүмүүсийг

суулгадаг бөгөөд
Тэднээр оршин суугчидтай

хот босгуулан
37 Талбайд тариа тариулж,
Үр жимс арвинтай ургацыг

хураалгахын тулд
Усан үзмийн талбай

байгуулуулдаг.
38 Машид олшруулахаар тэднийг бас

ерөөдөг бөгөөд

Мал сүргийг нь ч Тэрээр

 эс хорогдуулдаг.
39 Дарамт, арчаагүйдэл,

 уй гашуугаар
Тэд цөөрч, доройтсон үед нь
40 Тэрээр ноёдод зэвүүцэлээ юүлж,
Замгүй, зэлүүд газраар
тэднийг тэнүүчлүүлдэг.
41 Харин Тэрээр гачигдагсдыг
Зовлон зүдүүрээс өндөрт өргөж,
Тэдний гэрийнхнийг

 хонин сүрэг мэт өсгөдөг.
42 Чигч шударга хүн үүнийг хараад

 баяртай байна.
Хамаг гэмт байдал амаа хамхина.
43 Мэргэн хэн боловч
Эдгээр зүйлийг анхаарч,
ЭЗЭНий хайр энэрлийг

 ойлгогтун!