ДУУЛАЛ 76

Бүхнийг шүүгч-Израилийн Бурхан
Удирдаачид: Чавхдаст хөгжимд.

Асафын дуулал. Дуу.

76 1 Бурхан Иудад мэдэгдсэн байна.

Түүний нэр Израильд аугаа.
2 Түүний асар Салемд,
Орших газар нь Сионд байна.
3 Тэрээр галтай сумнууд,
Бамбай, илд ба дайны зэвсгүүдийг
Тэнд хугалжээ. Села
4 Уул овоо шиг олзноос ч,
Та илүү гялбам, илүү сүр

 жавхлантай.
5 Бат бэх зүрхтнүүд
Олзоо дээрэмдүүлээд нойрсон

 унтацгаав.
Дайчин эрсийн хэн нь ч
Гараа өргөж эс чадав.
6 Иаковын Бурхан, Таны зэмлэлээр
Морьтон хийгээд морь нь
Гүн нойронд автжээ.
7 Танаас, зөвхөн
Танаас эмээвэл зохино.
Таныг нэгэнт уурлах үед
Хэн өмнө тань тэсэх вэ?
8 Тэнгэрээс шүүлтийг Та сонсгов.
9 Бурхан, дэлхийн дорд хүмүүн

 бүхнийг аврахаар
Шүүхийн тулд босох үед
Газар айж, дуугүй байв.                                               Села
10 Үнэндээ хүний уур хилэнгээр ч
Та магтагдах болно.
Харин уур хилэнгийн үлдэгсдээр
Та Өөрийгөө хүрээлүүлнэ.
11 Бурхан ЭЗЭНдээ тангараглаж,
Түүнийгээ биелүүл.
Эмээвэл зохих Түүнд,
Түүнийг хүрээлэгчдэд бэлгүүдийг

 баригтун.
12 Тэрээр ноёдын сүнсийг

 номхтгодог.
Дэлхийн хаад Түүнээс айдаг.