ДУУЛАЛ21

Ялалтын талархал
Удирдаачид. Давидын дуулал.

21 1 ЭЗЭН, Таны хүчинд

 хаан баясах болно,
Таны авралд тэр юутай их

 баярлана вэ!
2 Та түүнд зүрхнийх нь хүслийг

 өгсөн бөгөөд
Уруулынх нь гуйлтад

 татгалзаагүй.                                                                             Села
3 Учир нь Та түүнийг
Сайны ерөөлөөр угтан авдаг.
Та шижир алтан титмийг
Толгойд нь өмсгөдөг.
4 Тэр Танаас амь гуйсанд
Та түүнд мөнхийн мөнхөд
Урт удаан насыг өгсөн юм.
5 Алдар нь Таны авралаар дамжаад

 агуу их юм.
Та түүний дээр алдар,
Сүр хүчийг өмсгөсөн.
6 Учир нь Та түүнийг
Мөнхөд ерөөлтэй болгодог.
Та түүнийг Өөрийнхөө

 оршихуйд
Баяр баясгалантай болгодог.
7 Учир нь хаан
ЭЗЭНд түшдэг бөгөөд
Хамгийн Дээд Нэгэний
Хайр энэрлээр тэр ганхахгүй.
8 Чиний гар бүх дайснаа олно.
Чиний баруун гар
Чамайг үзэн ядагчдыг олж

 илрүүлэх болно.
9 Чи уурласан үедээ тэднийг
Галтай зуух мэт болгоно.
ЭЗЭН уур хилэн дотроо

 тэднийг залгиж,
Гал тэднийг шатаана.
10 Чи тэдний үрийг дэлхийгээс,
Удмынхныг нь хүний хөвгүүдийн

 дундаас устгана.

11 Хэдийгээр тэд Таны эсрэг
Хорон мууг санаархаж,
Башир явуулга зохиовч
Тэд амжилтад хүрэхгүй.
12 Учир нь Та тэднийг
Нуруугаа харуулахад

 хүргэх болно
Та тэдний нүүр өөд
Сумаа онилон бэлэн болгоно.
13 Хүч чадлаараа, ЭЗЭН,
Та өргөмжлөгдөх болтугай!
Бид Таны сүр хүчийг
Дуулан магтах болно.