Хайрын шүлгээс бүрдсэн энэ номын ихэнх хэсэг нь залуугаас бүсгүйдээ, бүсгүйгээс залуудаа хандсан хэлбэртэй бичигджээ. Еврей бичвэрийг Соломон хаантай холбож үздэг учраас Соломоны дуун хэмээн нэрлэсэн юм.
Энэ номыг еврейчүүд, Бурхан ба Түүний ард түмний хоорондын харилцааг дүрсэлсэн гэж үздэг бол Христэд итгэгчдийн зүгээс чуулган ба Христийн хоорондын харилцааг дүрсэлсэн гэж үздэг.

1 1 Соломоны хэмээх

дуу дууны дуун.

Сүйт бүсгүй ба нөхдийн дуун

2 Уруулаараа шимэнхэн

намайгаа тэр үнсэг!

Учир нь хайр чинь

дарснаас ч таатай.

3 Тос чинь

анхи сэнхийн үнэртэй

Нэр чинь

цутгасан тос адил тул

эмс охид чамд дурлана.

4 Араасаа намайг дагуулаач

Алив бушуухан гүйцгээе

Хаантан намайг

лавриндаа авчирвай.

Таныгаа бид бахданхан, баясалдаж

—Дарснаас ч илүүтэйеэ

хайрыг тань дээдэлнэм

Танд тэдний дурладаг нь

зөв байнам.

5 Кедарын майхан,

Соломоны хөшиг мэт

Хар ч гэлээ би үзэсгэлэнтэй

Иерусалимын охид оо!

Бор зүснээс минь болж

өөчилж ширтэх юун

Нар л намайг

өөлж ширтчихсэн юм.

Уурлаж хилэгнээд

эхийн минь хөвгүүд

Усан үзмийн талбайн

арчлагч болгочихсон юм, намайг

Амь хувийн талбайгаа

арчлалгүй ийм болчихсон юм,

би.

Амин голын

хайрт чи минь

Альхан газар

сүргээ хариулж

Амруулж үд дээр

хэвтүүлэхээ хэлээч.

Нөхдийн чинь

сүргийн дэргэд би

Нүүрэндээ гивлүүртэй

эм адил байх хэрэг үү?

—Бүсгүйчүүл дундаас

бүр ч сайхан чи

Магад мэдэхгүй аваас

малын чийрийг даган ирж

Малчдын майхны ойролцоо

ишигнүүдээ ээрч тогтоо.

Сүйт залуу, нөхөд ба сүйт бүсгүй

 9 Фараоны тэрэгнүүд дундах гүүтэй

Хайртаа би

харьцуулнам билээ.

10 Унжлага зүүлтэт хацар

Уран сондорт хүзүү чинь

жавхаалаг.

11 Цацаг мөнгөт

алтан зүүлтийг

Чамдаа бид урлах болно.

12 Хаантан сууриндаа залрахуй

Задийн минь

үнэр анхилмуй.

13 Хөхний минь дундах

миррэн багцтай

Хонгор амраг минь

адил баймуй.

14 Энхрий хайрт минь наддаа

Енгедийн усан үзмийн талбайн

Суман цэцгийн

хонгорцог амуй.

15 А-яа хайр минь чи

юутай үзэсгэлэнтэй

Ай-даа чи

мөн ч үзэсгэлэнтэй

Аньсага нүд нь

тагтааных гэлтэй.

16 —А-яа хайрт минь, чи

юутай үзэсгэлэнтэй

Арга нь үгүй дурыг булаам

Зөөлөн буйдан маань

зүлэг ногоон

17 Өргөө дээвэр маань

хуш модон

Адар тааз нь агар модон.