ДУУЛАЛ 12

Нүгэлт цаг үеийн гуйлт
Удирдаачид. Шеминитийн дагуу.

Давидын дуулал.

12 1 Туслаач ЭЗЭН,
Сүсэг бишрэлтэн тасарч,
Хүний хөвгүүдийн дундаас

 итгэлтэн үгүй боллоо.
2 Тэд бие биендээ худал хэлж
Тэд зусардагч уруулаараа
Хоёр санаа гарган ярьдаг.
3 Бүх зусардагч уруулыг,
Сайрхан яригч хэлийг
ЭЗЭН таслах болтугай.
4 Тэд “Бид хэлээрээ ялна
Уруул маань биднийх юм
Хэн биднийг захирах юм?” гэжээ.
5 ЭЗЭН “Сул доройн дарлагдал,
Гачигдагсдын ёолох дуунаас болж
Би босож, хүссэн аюулгүй газарт нь
түүнийг тавина” гэдэг.
6 Шавар хайлуурт тунгаагдаж,
Долоо тунгаасан мөнгө мэт
ЭЗЭНий амлалт цэвэр юм.
7 ЭЗЭН, Та тэднийг хамгаална
Та эдүгээ үеийнхнээс мөнхөд

хүртэл
тэднийг хадгална.
8 Олиггүй этгээдүүд хүний

 хөвгүүдийн дунд

 өргөмжлөгдөхөд
Буруу хүмүүс эргэн тойронд нь

 явдаг.