ДУУЛАЛ 141

Муугаас сэрэмжлэхүйн залбирал
Давидын дуулал.

141 1 Аяа ЭЗЭН, би
Таныг дуудаж байна.
Над уруу хурдан ирээч!
Таныг би дуудаж байх үед
Дуу хоолойд минь чих тавиач!
2 Залбирал минь Таны өмнө

 утлага адил тавигдаг.
Гараа өргөх минь

 үдшийн тахил адил байг.
3 Аяа ЭЗЭН, аманд минь

 манаач тавьж,
Уруулын минь хаалгыг

 хамгаалаач!
4 Ёс бусыг үйлдэгч хүмүүсийн

 хамт
Гэмт буруу үйлсийг үйлдэхээр
Аливаа ёрын зүйлсэд
Зүрхийг минь бүү эргүүлээч!
Тэдний амттануудаас

 надад бүү идүүлээч!
5 Зөвт нэгэн намайг цохиг.

Тэр нь хайр энэрэл билээ.
Намайг зэмлэг.
Тэр нь шилмэл тос билээ.
Толгойг минь үүнээс

бүү татгалзуулаач!
Учир нь залбирал минь
Тэдний ёрын муугийн

эсрэг юм.
6 Шүүгчид нь хадны хажуу уруу

шидэгдэхдээ
Миний үг амттай учраас
Тэд түүнийг сонсох болно.
7 Хэн нэгэн нь газар хөрсийг

хагалж, борнойдох адил
Яснууд маань Үхэгсдийн орны

хаалган дээр тараагджээ.
8 Аяа БУРХАН Эзэн,
Нүд минь Тан уруу чиглэнэ.
Тан дотор би хоргодно.
Сэтгэлийг минь

хамгаалалтгүй бүү орхиоч.
9 Надад тавьсан урхи торноос нь
Мөн ёс бусыг үйлдэгчдийн

занганаас намайг

хамгаалаач!
10 Намайг өнгөрөн одтол
Буруутыг өөрийнх нь торонд

унагаач!